|
ЭРХЭМ САЙД ИЧИКАВА АЙЛЧЛААД БУЦЛАА |
|
2012 оны 2-р сарын 20, Даваа гариг, 06:30 |
|
Япон Улсын Батлан хамгаалахын сайд Ясуо Ичикава энэ сарын 9-12-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд, Япон Улсын Батлан хамгаалахын сайд Ясуо Ичикаваг хүлээн авч уулзан хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний төгсгөлд сайд нар “Монгол Улсын БХЯ, Япон Улсын БХЯ хооронд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Энэхүү санамж бичиг Монгол-Японы батлан хамгаалах салбарын хэмжээнд байгуулж байгаа анхны чухал баримт бичиг гэдгээрээ онцлог. Ингэснээр Монгол-Японы батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч, бүх түвшиний харилцан айлчлал, сургалт судалгаа, хамтарсан сургууль хийх, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын терроризмтэй тэмцэх, гамшгаас хамгаалах, Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, ЗХКТГ-ийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж буй нь чухал ач холбогдолтой юм. Мөн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийллээ.
|
|
ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭВ |
|
2012 оны 2-р сарын 20, Даваа гариг, 06:29 |
|
ЗХЖШ-ын тайлангийн хуралд БХЯ-ны СУТГ-ын дарга, бригадын генерал Д.Баярсайхан уригдан оролцов. 2011 онд Зэвсэгт хүчин, ЗХЖШ үнэхээр ачаалал ихтэй, амжилт бүтээл арвинтай ажиллажээ. Зэвсэгт хүчний ХШҮГ-аас ЗХЖШ-ын 2011 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд олон ахиц гарчээ. Мөн цөөнгүй удирдлагын баримт бичиг хуучирч хоцрогдсон, зарим төсөл, хөтөлбөр удаашралтай хэрэгжиж байгаа, биелэлтийг цаг хугацаанд нь бүрэн дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг ч дурдсан юм. Түүнчлэн ЗХЖШ-ын даргыг дүүрэн хангалттай, идэвх санаачилгатай, ажил хэрэгч ажилласан хэмээн дүгнэжээ. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав ЗХЖШ манлайлагч байгууллага болж байгааг жишээ баримтаар тодотгов. Энэ албан тушаалд томилогдоод 2009 оноос хойш тодотгон дэвшүүлсэн 10 зорилтынхоо хэрэгжилтийг тэрбээр танилцуулсан. 2012 онд Зэвсэгт хүчнийг ашиглах номлол боловсруулах, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг тодотгон дүгнэх, Цэргийн штабуудын үйл ажиллагааг шинэчлэхэд БХЯ-тай хамтран ажиллах, БНХАУ-тай хамтарсан сургууль хийх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг орон сууцаар хангахад анхаарах зэрэг олон чухал ажил, арга хэмжээ угтаж буйг ЗХЖШ-ын дарга онцоллоо. Мөн газар, хэлтсүүд 2011 оныхоо ажил үйлсийг харуулсан фото самбар гаргаж, бүтээсэн ном, гарын авлага, бусад баримт бичгээ дэлгэснийг ЗХЖШ-ынхан үзэж сонирхов. |
|
2012 оны 2-р сарын 20, Даваа гариг, 06:28 |
|
БХЯ 2012 оныг батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэн салбарын нийгмийн хамгааллыг сайжруулах, бүтээн байгуулалтын жил болгон зарлалаа. Энэ эрхэм зорилгын хүрээнд “100 жил-100 санаа” сэдэвт хэлэлцүүлгийн материалыг нэгтгэн хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, “Зэвсэгт хүчин-2022” дунд хугацааны хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг шинэчлэн батлуулах, гадаадын 7 улсын цэргийн сургууль, дамжаадад цэргийн алба хаагчдыг сургах, Цэргийн штабуудын бие бүрэлдэхүүнд түвшин тогтоох үзлэг явуулах, офицер, ахлагч нарт Хан-Уул дүүрэгт газар олгуулах асуудлыг хамтран зохион байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. |
|
2012 оны 2-р сарын 20, Даваа гариг, 06:27 |
|
БХЯ-ны 100, Зэвсэгт хүчний 90 жилийн ойн хүрээнд ЗХЖШ-аас зарласан цэргийн сургалт бэлтгэл, судалгаа, шинжилгээний ажилд зориулсан шилдэг ном, сурах бичиг шалгаруулах уралдаанд 26 офицер, судлаачдын 21 бүтээл ирснээс доктор Б.Шагдарын “Тактик-1: Тактикийн бэлтгэлийн анхан шатны мэдлэг ба нэг бүрийн бэлтгэл” сурах бичиг, доктор, хурандаа Г.Мягмаржавын “Цэргийн сургалтыг эрчимжүүлэх онол, практик” ном, дэд хурандаа Б.Хадбаатарын “Баллистик” сурах бичиг эхний байруудад шалгарч, ЦХҮГ-аас боловсруулсан “Зэвсэгт хүчний ар талын албан тушаалтнуудын гарын авлага” ном тусгай байр эзлэв. |
|
|