БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ САЙД АА

 2011 оны l ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд ирж, эх орон ард түмэндээ өргөсөн эр цэргийн тангарагаа үнэнчээр биелүүлэн хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж нутгийн зүг хүлгийн жолоо залж байгаа нийт халагдах дайчдад УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр дурсгалын зүйл гардуулах ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүний генерал, офицерууд, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нар болон халагдах дайчдын төлөөлөл оролцлоо.  

Joomla Themes designed by Web Hosting Top