АСУУВАЛ ХАРИУЛЪЯ

2017 оны 08 сарын 31

Та бүхэнд Зэвсэгт хүчний төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг тогтоохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулж байна.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хаагч, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэнээс бүрдэнэ.” гэж заасан.

Зэвсэгт хүчний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын цалингийн сүлжээний шатлалыг ажилласан жилтэй нь дүйцүүлэн тогтоох, санхүүгийн сахилгыг бэхжүүлэх зорилгоор “Зэвсэгт хүчний төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээний шатлал тогтоох журам”-ыг ЗХЖШ-ын даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/212 дугаар тушаалаар баталсан.

Тус журмаар дараах харилцааг зохицуулж байна. Тухайлбал:

1. Зэвсэгт хүчний төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний шатлалыг тогтоохдоо дараах хугацааг оруулан тооцно. Үүнд:

1/ Төрийн тусгай албанд ажилласан /Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан албан тушаал/

2/ Төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа байгууллагын зардлаар дотоод, гадаадын цэргийн академи, их, дээд, сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцсан;

3/ Төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа жирэмсэний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан;

4/ Төрийн захиргааны болон дипломат албан тушаалд томилогдон ажилласан;

5/ Цэргийн жинхэнэ алба хаасан /хугацаат болон гэрээт цэргийн алба хаасан/  хугацаа тус тус хамаарна.

2. Харин Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа энгийн ажилтан албан хаагчдын цалингийн шатлалыг тогтоохдоо дараах хугацааг оруулан тооцно. Үүнд:

1/ Төрийн албанд ажилласан;

2/ Төрийн үйлчилгээний албанд ажиллах хугацаандаа жирэмсэний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан;

3/ Цэргийн жинхэнэ алба хаасан /хугацаат болон гэрээт цэргийн алба хаасан/  хугацаа тус тус хамаарна.

Ажилласан жилийг дараах байдлаар дүйцүүлэн тооцож, цалингийн шатлалыг тогтооно. Үүнд:

- I шатлал 3 хүртэл жил буюу ажилд орсон анхны өдрөөс 24 сар;

- II шатлал 3-5 жил /25 дахь сараас эхлэн тооцно/;

- III шатлал 6-10 жил /61 дэх сараас эхлэн тооцно/;

- IV шатлал 11-14 жил /121 дэх сараас эхлэн тооцно/;

- V шатлал 15 түүнээс дээш жил /169 дэх сараас эхлэн тооцно/

Жишээ:

Асуулт: Дэслэгч А.Дорж 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Зэвсэгт хүчний ... дугаар ангид салааны захирагчаар томилогдсон бөгөөд тэрээр 2014 оны 08 дугаар сарын 30-аас 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд офицерын албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байсан.

Түүний цалингийн шатлалыг хэрхэн тогтоох вэ?

Хариулт: Дэслэгч А.Дорж нь офицерын албан тушаалд энгийнээр 1 жилийн хугацаатай ажилласан. Тийм учраас түүний офицерын албан тушаалд энгийнээр ажилласан 1 жилийн хугацааг ажилласан жилд оруулан тооцож цалингийн шатлалыг дараах байдлаар тогтооно.

-Цэргийн жинхэнэ алба хаагчаар алба хаасан 2 жил+офицерын албан тушаалд энгийнээр ажилласан 1 жил=3 жил ажилласанд тооцож, ТТ-II шатлалаар тогтооно.

ЗХЖШ-ЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ХУУЛИЙН ТАСАГ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017