ЦЭРГИЙН ИНЖЕНЕР, ЭМНЭЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЯПОН УЛСТАЙ ХАМТАРНА

2017 оны 09 сарын 01

Монгол, Японы Батлан хамгаалах яам хоорондын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт энэ сарын 30-нд Монгол Улсын Батлан хамгаалах яаманд боллоо. Зөвлөлдөх уулзалтад Монгол талаас БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж нарын албаныхан, нөгөө талаас  Японы Батлан хамгаалах яамны Бодлогын газрын гадаад харилцааны асуудал эрхэлсэн ерөнхий захирал О.Изава нарын албаныхан оролцож хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Тухайлбал, 2012 онд хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд “Харилцан ойлголцох санамж бичиг”-т гарын үсэг зурснаар батлан хамгаалах салбарын харилцаа шинэ түвшинд гарсныг онцлоод цэргийн боловсон хүчний сургалт, цэргийн инженер, цэргийн эмнэлэг зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж байгаа.  Ялангуяа  цэргийн инженер, цэргийн эмнэлэг гэсэн үндсэн хоёр чиглэлд амжилттай ажиллаж байгаа гэлээ. Мөн Японы Батлан хамгаалах яамны Бодлогын газрын гадаад харилцааны асуудал эрхэлсэн ерөнхий захирал О.Изаваг энэ сарын 29-нд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзсан. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын зэрэг бүхий л салбарт хурдацтай хөгжиж байгаагийн дотор батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгааг онцолж байв.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017