ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ОРОН, ОРНЫ ТАМИРЧИД ИРЭВ

2017 оны 09 сарын 08

     Энэ сарын 8, 9-нд Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жүдо бөхийн аварга” шалгаруулах олон улсын тэмцээн явагдана. Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт болох юм.

     Тэмцээнд оролцох ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Арабын 100 гаруй баг тамирчид болоод Дэлхийн цэргийн спортын байгууллагын ерөнхийлөгч бусад албаныхан өчигдөр манай улсад ирлээ. Тэднийг БХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар угтан авсан юм. Дэлхийн цэргийн спортын холбоо нь 136 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энх тайван тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор ажилладаг байгууллага юм. Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн түүхтэй.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017