ҮБХИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

2017 оны 09 сарын 08

   

     Монгол Улсын боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол боллоо.  Нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ган-Эрдэнэ, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нарын албаныхан оролцов. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын залуу үе маань эх оронч үзлийг эрхэмлэн, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт сурах сонирхолтой болж байгаа нь туйлын сайшаалтай. ҮБХИС-д суралцах хугацаандаа цэргийн хэргийн болон иргэний боловсрол эзэмшиж өөрийн мэдлэгийн сангаа баяжуулан, мэдээлэл хуримтлуулж, дадлага, ур чадвараа ахиулж, бие бялдрын төгс бэлтгэлтэй, өндөр ёс суртахуунтай бие хүн болон төлөвшиж, эрдэмтэн багш нарынхаа заасан эрдэм мэдлэгийг эрхэмлэн сурах чиг хандлагыг нэгэн насныхаа утга учир хэмээн гүнзгий ухамсарлан ойлгож суралцах, орчин үеийн зэвсэг, техникийг чадамгай эзэмших, цаг үетэйгээ нийцсэн бүхий л үйл ажиллагаанд чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө чармайн суралцаарай” гээд ҮБХИС-ийн эрдмийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр ҮБХИС-ийн захирлын тушаалаар “Эрдэм шинжилгээ, сургалтын ажилд амжилт гаргасан болон элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр ҮБХИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлэг хүртэх шаардлага хангасан оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох эрхийн бичиг, боловсролын дээд зэрэг “Доктор” /Ph.D/-ын зэрэг хамгаалсан судлаач Д.Дэлгэрэх, ҮБХИС-ийн ГХСТ-ийн зөвлөх багш Пак Вон Хю нарт диплом, энгэрийн тэмдгийг тус тус гардуулан өгөв.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017