АЖИГЛАГЧИЙН ДАМЖААНД ТАВАН ОРНЫ АЛБА ХААГЧ ХАМРАГДЖЭЭ

2017 оны 09 сарын 08

     АНУ-ын Дэлхийн энхийн санаачлага хөтөлбөртэй хамтарсан НҮБ-ын цэргийн ажиглагч офицерын дамжаа Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд хичээллэж байна. Ажиглагчийн дамжааг 2008 оноос эхлэн ес дэх жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа таван орны 20 гаруй цэргийн алба хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтын талаар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн ахлах багш, хошууч Б.Энхцаг ярихдаа энэ жилийн сургалт 21 хоногийн хугацаатай явагдана. Эхний хоёр долоо хоногт онолын сургалт, сүүлийн долоо хоногт практик сургалт зохион байгуулна. Ажиглагч офицер нь энхийг дэмжих ажиллагаанд чухал үүрэг хүлээж оролцдог учраас бид сургалтынхаа чанарт анхаарч байна гэж тодотгосон.

 

Сургалтын зөвлөх багш ПАВЛО ПИНТОС /АНУ/:

-Миний бие 14 дэх жилдээ Монгол Улсад ажиллаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нүдэн дээр минь өөрчлөгдөж, хөгжиж байгаад баяртай байдаг. Анх сургалт, дамжааг зохион байгуулахад хэлний мэдлэгээс эхлээд сургалтын орчин учир дутагдалтай байлаа. Харин өнөөдөр дамжаанд хамрагдаж байгаа монгол офицерууд англи хэлээр чөлөөтэй харилцаж, сурах эрмэлзэл дүүрэн болсон байна. Түүнээс гадна сургагч багш нарын чадвар жилээс жилд сайжирч байгаа нь сайн хэрэг. Цаашдаа Монгол Улсын Зэвсэгт хүчин ийм төрлийн дамжаа, сургалтыг бие даан зохион байгуулах боломжтой болжээ гэж хэлмээр байна. Сургагч багш нарын мэдлэг, чадвар энэ төвшинд ч хүрсэн гэж дахин хэлье.

 

Дэд хурандаа Мартен ВЕРНУ ПОРИНТУЛУЗ /Индонез/:

-Энхийг дэмжих ажиллагаанд олон удаа үүрэг гүйцэтгэж байсан ч ийм төрлийн сургалт, дамжаанд хамрагдаж байгаагүй. Дэлхийн орнуудад сахилга батаараа үлгэр жишээ болсон монгол цэргүүдээс суралцах боломж олдсонд баяртай байна. Бидний нөхөрлөл өнө мөнх оршино гэдэгт итгэж байгаа. Сургагч багш нар англи хэлээр чөлөөтэй харилцаж байгаа нь таалагдлаа.

 

Хошууч АСАД АЛ МАТУЛ /Бангладеш/:

-Монгол орныг “Чингис хаан”-ы түүхээр төсөөлдөг байлаа. Түүхэнд гардаг эрэлхэг, зоримог дайчдын замнал үргэлжилж байгаа юм байна гэдгийг танай сайхан оронд ирээд ойлгосон. Монгол цэргийн сурах идэвх, чармайлт өндөр гэдэг нь өнөөдрийн сургалтаас ч ажиглагдаж байна. Миний хувьд энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаагүй. Энэ сургалтад хамрагдсаны дараа ийм боломж гарч ирнэ гэдэгт итгэж байгаа” гэсэн юм. Сургалт, дамжаа энэ долоо хоногийн сүүлээр  өндөрлөнө.

     Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 2002 онд хоёр ажиглагч офицерыг илгээснээс хойш олон цэргийн алба хаагч НҮБ-ын есөн ажиллагаанд цэргийн ажиглагч, холбогч, зөвлөх болон штабын офицероор үүргээ  амжилттай гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд Найрамдах Судан Улс, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар Улсад цэргийн ажиглагч, холбогч, зөвлөх болон штабын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэж байна.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017