“СЭЛЭНГЭ-2017”-ООС ТАВАН ТОЛГОЙ ДАХЬ СУРГАЛТЫН ТӨВ РҮҮ...

2017 оны 09 сарын 08

     Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Хуягт танкийн засварын цехийн дарга, дэд хурандаа Ж.Дэлгэрсууриар ахлуулсан бүлэг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн техник хэрэгслүүдэд их засвар хийж байна. Энэ талаар дэд хурандаа Ж.Дэлгэрсуурь “ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон манай бүлэг энэ зун тун завгүй өнжлөө. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Танкийн батальон”-ы тэмцээний техникийн засварыг хариуцаж гүйцэтгэлээ. Ар талын ангиудын хээрийн гаралтаас өмнө техникийн үзлэг, засвар хийлээ. ОХУ, Монгол Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” сургуульд гарах танк, машин техникүүдэд урсгал засвар хийж дуусгаад Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ирээд байгаа нь энэ. Бид сургалт, бэлтгэлд ашиглагддаг зарим техник хэрэгсэл, ангийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг автомашинуудад их засвар болоод урсгал засвар хийж байгаа. Ажлын явц 60 хувьтай байна. Энэ сарын 12-ны өдөр гэхэд засварын ажлаа дуусгасан байхаар төлөвлөсөн” гэж ажлынхаа явцын талаар  хэлсэн юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 944

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017