ЗҮҮН АЗИЙН ЦЭРГИЙН ЖУДОЧИД УЛААНБАAТАРТ ӨРСӨЛДӨНӨ

2017 оны 09 сарын 08

     Дэлхийн цэргийн спортын холбоо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо хамтран Зүүн Азийн жудо бөхийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

     Энэ удаагийн тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб зэрэг орны тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

     Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн.

     Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон VI их наадамд манай тамирчид спортын найман төрлөөр оролцон 6 алт, 12 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж, 117 орноос 16 дугаар байрт шалгарч байсан юм.

     Мөн онд АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн бол 2016 онд Швейцарь Улсад зохион байгуулагдсан жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 алт, 2 хүрэл медаль хүртэж байжээ.

     Дэлхийн спортын байгууллага буюу СИЗМ нь дэлхийн II дайны дараа энх тайвныг тогтоох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон улсын хамтын нийгэмлэгүүд үүсэн байгуулагдсан тэр үеэс 1948 онд Франц, Дани, Бельги, Люксенбург, Голланд зэрэг улсууд цэргийн алба хаагчдын дунд уралдаан, тэмцээн зохион байгуулах чиглэлээр эвлэлдэн нэгдэж, үүсгэн байгуулсан бөгөөд НҮБ-ын дараа байгуулагдсан спортын томоохон байгууллага юм.

     Тус байгууллага нь дэлхийн улс орнуудын цэргийн алба хаагчид дайн тулалдааны талбарт бус спортын тавцанд өрсөлдөгч, найз нөхөд байхыг чухалчилдаг, энх тайван, эв нэгдлийн гүүр болох үндсэн зорилготой бөгөөд дэлхийн 136 орныг эгнээндээ нэгтгэн Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан “Friendship through Sport” уриан дор үйл ажиллагаагаа явуулж байна.

     СИЗМ-ийн Ерөнхийлөгчөөр Камерун Улсын хурандаа Хамад Калкаба Малбоум сонгогдон ажиллаж байна. СИЗМ-ийн дээд удирдлага Бельгийн Брюсель хотод байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд спортын дэд хороод нь Швейцар Улсад байдаг аж.

     СИЗМ-ийн “Олимпийн” тоглолт 4 жилд нэг удаа спортын 20 төрлөөр зохион байгуулагддаг бөгөөд анхны тоглолт 1995 онд Италийн Ром хотод спортын 17 төрлөөр явагдаж, гишүүнчлэл бүхий 82 орны 7000 гаруй тамирчид оролцжээ. СИЗМ-ийн сүүлийн тоглолт 2011 онд Бразил Улсад явагдсан байна. Өвлийн спортын 2011 оны тоглолтод 43 орны 800 гаруй тамирчид оролцжээ.

     Монголын Улсын Зэвсэгт хүчин 1992 онд Дэлхийн цэргийн спортьн байгууллага /СИЗМ/-д элсэн орох анхны албан бичгийг СИЗМ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулж, 1992 онд Бээжинд болсон СИЗМ-ийн аварга шалгаруулах сагбан бөмбөгийн тэмцээнд Монголын Зэвсэгт хүчин баг тамирчдаа бэлтгэн оролцуулж жинхэнэ гишүүнээр элссэн бөгөөд зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад Монгол Улс 1999 оноос сул гишүүнээр бүртгэгдэн, 2011 онд гишүүнчлэлээ сэргээж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож өнөөг хүрчээ.

     Дэлхийн цэргийн байгууллагын тэмцээнд оролцсон Зэвсэгт хүчний тамирчдаас 1995 онд Өмнөд Солонгос улсад болсон боксын тэмцээнд ахлагч Д.Зоригоо анхны хүрэл медаль, 1996 онд МУГТ, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр чөлөөт бөхийн төрлөөр Италийн дэвжээнээс анхны мөнгөн медаль, 1999 онд ОХУ-д болсон тоглолтоос гавьяат тамирчин хошууч П.Нямлхагва анхны алтан медаль тус тус хүртэж байсан түүхтэй.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017