БӨХӨД ХАЙРТАЙ МОНГОЛЧУУДАД БАЯРЛАЛАА

2017 оны 09 сарын 15

Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны 2017 онд зохион байгуулах календарьчилсан төлөвлөгөөний дагуу Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах” тэмцээнийг БХЯ, ЗХЖШ, Алдар спорт хороо, Монголын жүдо бөхийн холбоо хамтран 2017 оны есдүгээр сарын найман есний өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн тэмцээнд  Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам зэрэг улсын 100 гаруй тамирчин бяр чадал, авхаалж самбаагаараа өрсөлдөж аваргаа тодрууллаа. Тэмцээнд оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, багийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд тус тус  мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээнийг зохион байгуулж явуулах бэлтгэл ажлыг хангахаар Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржоор ахлуулсан БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хороо, Монголын Жүдо бөхийн холбооны хамтарсан ажлын хэсэг томилогдсон. Тэд тэмцээний бэлтгэл ажлын явц, хийгдэж байгаа ажлын тайлан, мэдээг цаг тухайд хэлэлцэн шийдвэрлэж ажилласнаар тэмцээн өндөр түвшинд амжилттай зохион байгуулагдах суурь тавигдсан билээ.

Мөн түүнчлэн тэмцээнд оролцох баг тамирчдыг  2017 оны есдүгээр сарын тавны өдрийн 17.00 цагаас долооны өдрийн 21.00 цагийн хооронд тосож авах, байрлуулахаас эхлээд зохион байгуулалтын олон ажлыг томилгоожсон ажлын хэсгийнхэн тэсвэр тэвчээр гаргаж цэргийн хүний ёсоор гүйцэтгэснийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж онцолсон. 

Ийнхүү амжилттай өндөрлөсөн “Зүүн Азийн орнуудын жүдо бөхийн аварга” шалгаруулах олон улсын тэмцээний хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж,  тэмцээнийг  зохион байгуулах ажлын хэсгийн орлогч дарга,  хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны ерөнхийлөгч, хурандаа Абдул Хакеем Алшино нар шагналт байрт шалгарсан баг, тамирчдад шагнал гардуулж, амжилт хүслээ.

“Спортоор нөхөрлөе” гэсэн уриаг хэрэгжүүлэхэд хамгийн таатай улс юм

Дэлхийн цэргийн спортын холбооны /CISM/-ын ерөнхийлөгч, хурандаа Абдул Хакеем Алшино:

-Дэлхийн цэргийн спортын холбооны “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулсандаа маш их баяртай байна. Монгол Улс нь Зүүн Азийн орнууд дундаа гадаад бодлогоороо бүх орнуудтай найрсаг, дотно харилцаатай байж чаддаг. Тиймээс бидний “Спортоор нөхөрлөе” гэсэн уриаг хэрэгжүүлэхэд хамгийн таатай улс юм. Танай улсыг бөхийн орон гэдгээр нь би мэддэг. Бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрч, эх орондоо ийм сайхан тэмцээн зохион байгуулсан бөхөд хайртай монгол түмэн, тэр дундаа Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хороонд талархаж буйгаа илэрхийлье. Дэлхийн спортод CISM хэмээх байгууллага нь маш чухал үүрэгтэй. Олимп болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээн уралдаануудад цэргийн тамирчид маш өндөр амжилт үзүүлдэг. Монголын хувьд ч гэсэн “Алдар” спорт хорооны тамирчид олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид байж чаддаг. Үүнийгээ ч нотлон харуулж, энэ удаагийн тэмцээнд Монголын баг, тамирчид өндөр амжилттай оролцлоо.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017