ОХУ-ЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЗАРИМ УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017 оны 09 сарын 15

Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2017” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль монголын говь хээрийн нөхцөлд амжилттай явагдаж дууслаа. Сургуулийн хаалтын ажиллагаанд оролцсон ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэслэгч генерал Александр Юурьевич Чайко болон бусад албаны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт БХЯ, ЗХЖШ-т ажиллалаа. Дэслэгч генерал Александр Юурьевич Чайког УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын албаныхан хүлээн авч “Сэлэнгэ-2017” сургуулийн үр дүн болоод цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017