ХОЛБООЧДЫН ТЭМЦЭЭНД 013 ДУГААР АНГИ ИЛҮҮРХЭВ

2017 оны 09 сарын 15

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, ЗХЖШ-ын дарга агсан хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Цэргийн холбоочдын цогцолбор тэмцээн энэ сарын сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтийн ёслолд ЗХЖШ-ын ХМТХ-ийн автомажуулалтын албаны дарга, дэд хурандаа Ч.Оточсүрэн, хошууч генерал Р.Гаваа агсны гэргий Д.Дархижав хүүхдүүдийн хамт “Цэргийн холбоочид” ТББ-ын тэргүүн, бэлтгэлд байгаа бригадын генерал П.Пүрэвбазар, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч, хурандаа С.Пүрэвдорж нар оролцов.

Тэмцээн хоёр хоногийн хугацаанд  кибер цэрэг, хурдач радист, үнэг агнах, GPS, Р-142 норматив биелүүлэх гэсэн таван төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд Зэвсэгт хүчний 13 анги, байгууллагын алба хаагчид хурд, хүч, мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 013, 124, 065 дугаар ангиуд бусдыгаа манлайлж хошуучилсан юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017