ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АНУ-Д...

2017 оны 09 сарын 25

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын XIV зөвлөлдөх уулзалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтад монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын талаас АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслахын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал Роберта Шеа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан тохиролцсон юм.

Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх, хоёр тал бие бүрэлдэхүүнийг сургах, дадлагажуулах, харилцан туршлага солилцох зэрэг чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх тухайд санал нэгдэв.

Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг  АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Ази Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн орлогч Давид Хелвей, Агаарын цэргийн Гадаад харилцааны газрын орлогч дарга, хошууч генерал Лоренс Мартин нартай Пентагонд уулзалт зохион байгуулав. Ноён Давид Хелвей Монгол Улсын Зэвсэгт хүчний дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлсэн юм.

АНУ-ын Төрийн департаментийн Цэрэг, улс төрийн товчооны асуудал эрхэлсэн орлогч, Кевин О’Кейф, Зүүн Азийн асуудал эрхэлсэн орлогч Лаура Стоун нартай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар мөн санал солилцов.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017