СУРГАЛТЫН ОФИЦЕРУУД НОМЫН ДУУ СОНСЛОО

2017 оны 09 сарын 25

Зэвсэгт хүчний анги, салбаруудын сургалт хариуцсан албан тушаалтнуудын заах арга зүйн цугларалт “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр энэ сарын 18-19-ний өдрүүдэд явагдлаа. Цугларалтад 40 гаруй анги, байгууллагын 50 гаруй албан тушаалтан оролцсон юм.

Цугларалтаар “Цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөлтийн хэрэгжилтийг хангахад командлал, нэгтгэл, анги, байгууллага, салбарын үүрэг хамтын ажиллагаа”, “Цэргийн сургалт бэлтгэл нь захирагч, штабын өдөр тутмын үйл ажиллагааны үндсэн агуулга болох нь” зэрэг танилцуулах болон үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

Түүнчлэн мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, ирээдүй, цаашдын хөгжлийн талаар хэлэлцэн, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх, сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар нэгдсэн ойлголтод хүрч, санал бодлоо солилцсон юм. 

            Мөн цугларалтаар ЗХЖШ, төрлийн цэргийн анги, байгууллага, салбарын сургалт бэлтгэлээр хүлээсэн үүрэг, хоорондын уялдаа холбоог зохицуулах асуудал болон 2017-2018 оны цэргийн сургалт бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, сэтгэл зүйн хангалтын бэлтгэлжилтийг нэмэгдүүлэх, биеийн тамирын бэлтгэлийг төлөвлөн зохион байгуулах, стандарт боловсруулах зэрэг асуудлыг ч хэлэлцлээ.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017