БУУРАЛ БАГШ НАРЫНХАА ДУРСАМЖИЙГ ХУВААЛЦЛАА

2017 оны 09 сарын 25

ҮБХИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн 50 жилийн ойн хүрээнд цөөнгүй ажил зохион байгуулагдаж байна. Түүний нэг нь ахмад, залуу багш болоод оюутан, сонсогч нарын гурван үеийн уулзалт энэ сарын 15-нд ҮБХИС-ийн Соёлын төвд боллоо. Энэхүү уулзалтыг “Цэргийн улс төр, хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл”-ийн тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа зохион байгуулсан бөгөөд чөлөөнд байгаа бэлтгэл хошууч генерал Г.Дугарсүрэн, Монгол Улсын гавьяат багш Г.Банзрагч, Г.Мягмаржав  тэргүүтэй генерал, офицерууд хүрэлцэн ирсэн байв. Бэлтгэл хурандаа Б.Жуваа “Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдах үеэс эхлэн цэргийн доторх улс төрийн байгууллага, ажилтны гүйцэтгэсэн үүрэг, үзүүлсэн нөлөө, ач холбогдол, туршлага тусламж үлэмж их юм. Улс төрийн ажил бол Зэвсэгт хүчний үндсэн цэрэг зорилгоо амжилттай хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, ёс суртахууны тогтвортой байдлыг хангах, эх оронч үзлийг хүүхэд залуус, цэргийн алба хаагчид төдийгүй иргэдэд төлөвшүүлэх нөр их ажлын салшгүй хэсэг гол хүчин болж байсан. Батлан хамгаалах салбарын түүхэн туршлага хөгжлийн явцаас харахад хаана улс төр хүмүүжлийн ажил цэгцтэй зохион байгуулалттай явагдаж байна, тэнд хатуу чанд сахилга бат, байлдааны өндөр бэлэн байдал, шуурхай чадварлаг үйл ажиллагаа, хариуцлага, бие бүрэлдэхүүний бие бялдар болоод сэтгэл зүйн тогтвортой сайн бэлтгэл аливаа бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужил төлөвшсөн байдаг.  Эх нутаг, газар шороо, ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан эх орон төр засгийн итгэл найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, Зэвсэгт хүчинд амьдрал, бие сэтгэл эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн улс төрийн ажилтнуудын чадварлаг үйлсийг энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна” хэмээн онцолсон.  Мөн улс төрийн ажилтны ангийг төгссөн Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээс эхлээд оюутан сонсогчид төр, засгийг удирдахад гар бие оролцож яваад багшийн хувьд баяртай байгаагаа илэрхийлж байв. Үүний дараа гавьяат багш нар сэтгэгдлээ хуваалцаж, багшийн хөдөлмөр амаргүй. Шавь нараа сайн явахад багш хамгийн их баярладаг хэмээн оюутан сонсогч нарт  дурсамжаа хуваалцсан юм. Мөн энэ өдөр ҮБХИС-ийн авьяаслаг оюутнууд буурал багш нартаа тоглолтоо сонирхуулж, захиас даалгаврыг нь сонссон юм.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017