ЭКОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2017 оны 09 сарын 29

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй байгаль орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах зэрэг үндэсний хөтөлбөрүүдэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэх талаар ЗХЖШ-ын удирдлагууд анхааран ажиллаж байна. Тэр ч утгаараа ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд шинжлэх ухааны мэдээлэл, тоо баримтад үндэслэн ногоон хөгжлийн бодлого боловсруулах, байгаль экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэх, цэргийн хээрийн сургуулийн дараах байгаль орчинд учирсан сөрөг үр дагаврыг арилгах, мал аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо тариалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдад экологийн анхан шатны мэдлэг олгох сургалт явуулах ажлууд тусгагджээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017