330-ЫНХАН ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААГААД ДУУСЧ БАЙНА

2017 оны 09 сарын 29

Хурандаа Б.Баатар захирагчтай Зэвсэгт хүчний 330 дугаар ангийнхан өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаад дуусах шатандаа оржээ. Тэд өвс хадлангаа бэлтгэж, нүүрс түлээгээ татаж дуусаад зарим засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, албан тушаалын байр болон мах, ногооны агуулах, спорт танхим, бялдаржуулах өрөө, ангийн шалган нэвтрүүлэх байранд их засвар хийж, өнгө төрхийг нь сайжруулсан байлаа. Түүнчлэн цэргийн бүх байрны бие засах өрөөг бүрэн шинэчлэхээс эхлээд зарим байгууламждаа ангийн нөөц бололцоонд тулгуурлан өөрсдөө засвар хийсэн байна. Мэдээж нарийн мэргэжлийн хүний зааварчилгаан дор хийжээ. Засвар шинэчлэл хийхэд дотоод нөөц бололцооноос гадна ахмад ажилтан буурлууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд ангийн удирдлагууд талархаж байсан юм. Энэ их ажлынхаа хажуугаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай хамтран гавьяаныхаа амралтад гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Зэвсэгт хүчний мотобуудлагын Vl ээлжийн батальонд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагчдаа “Дархан-50” цогцолборын төв талбайд угтан авч, баяр хүргэсэн байна. 330-ынхан бүтээн байгуулалтаа дуусгаад ирэх сарын 1-нд орон нутагтаа мод тарих өдөрлөгийг зохиохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 976

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017