SSD Hard болон HDD Hard дискний ялгаа

2017 оны 10 сарын 03

Таны компьютер дээрх мэдээллийг хадгалж байдаг төхөөрөмжийг хатуу санах ой гэдэг. Саяхныг хүртэлх компьютерийн хатуу диск нь дотроо пянз тоглуулагч шиг хэдэн давхар диск бүхий бүтэцтэй байсан нь одоо ч мөн өргөн хэрэглэгдэж байгаа. Энэхүү дискийг HDD буюу Hard Disk Drive гэдэг. Хатуу дискний хувьд хөгжлийн дараагийн шатанд SSD буюу Solid State Drive болж ахисан. 

      SSD болон HDD ялгаа

SSD болон HDD нь хэрэглээний хувьд ижилхэн ч өөр өөрийн гэсэн давуу талыг хэрэглэгчдэд олгоно. Үүнд:

Үнэ: SSD нь  HDD-г бодвол үнэтэй бөгөөд хэмжээнээс хамааран үнэ нь нэмэгдэнэ. 1TB /TeraByte = 1024 GegaByte/ HDD–ийн үнэ дунджаар 50$ байхад SSD–ийн үнэ 220$ байх жишээтэй.


Хурд: SSD-ийн үндсэн давуу тал. SSD–тай компьютер асахдаа минут хүрэхгүй хугацаа, голчлон 1 секундэд асдаг. Мөн файл хуулахад богино хугацаа зарцуулна.


Эдэлгээ: SSD–д ямар нэгэн механик хөдөлгөөн бүхий нэгж байхгүй болохоор ямар нэгэн байдлаар хөдөлгөх унагаах зэрэгт харьцангуй бат бөх юм.


Хүртээмж: HDD Нь харьцангуй түгээмэл хэдий ч сүүлийн үед SSD нь ялгаагүй борлогдож байгаа.

 

Хэмжээ, жин: SSD нь HHD-г бодвол хөнгөхөн ч цаашид улам жижиг, хөнгөхөн болох боломжтой. 


Дуу чимээ: HDD-ийн хувьд хурдан байх тусам чимээ ихтэй байсан бол SSD нь ямар нэгэн чимээ гаргадаггүй.


Таны хувьд: HDD нь үнэ, багтаамж, түгээмэл байх тал дээр илүү бол SSD нь хурд, бат бөх, жин хэмжээ, дуу чимээгүй байдал тал дээр илүү байх нь.

HDD нь

§  Их хэмжээний файл татдаг мультимедиа чиглэлийн хэрэглэгч бол сонгож ашигласан нь дээр

§  Хямд зардал гарган сонгох нэгэн

§  График урлаг, инженерчлэлийн зориулалтаар ашиглах нэгэн 

§  Ердийн хэрэглэгчид

SSD нь

§  Компьютерээ байнга зөөн явах нэгэн

§  Хурд шаардлагатай нэгэн гэх мэт


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017