ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬЯАСТАН ХАМТ ОЛОН” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2017 оны 10 сарын 06

Зорилго:

“Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын соёлын түвшинг дээшлүүлэх, урлаг, уран сайхны мэдрэмж, авьяас чадварыг хөгжүүлэх, ардын авьяастнуудын эгнээг тэлж, Зэвсэгт хүчний хэмжээнд сурталчилан таниулах”

 

Хугацаа: Урлагийн үзлэгийг 3 үе шаттайгаар 2017 оны 10 дугаар сарын 20 ноос 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

Оролцох төрөл: Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд Зэвсэгт хүчний ангиуд бүрэн хэмжээний концертын хөтөлбөрийг дараах төрлүүдээр бэлтгэж оролцоно. Үүнд :

 

Дууны төрөл:

а. Холимог найрал дуу – 1 /20-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй/

б. Дан найрал дуу /Акапелло/ – 1 /эрэгтэй, эмэгтэй, холимог байж болно. 16-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй/

в. Эрэгтэй чуулга – 1 /8-12 хүний бүрэлдэхүүнтэй/

г. Эмэгтэй чуулга – 1 /8-12 хүний бүрэлдэхүүнтэй/

д. Гоцлол дуу – 2 /эрэгтэй-1, эмэгтэй-1/

е. Хамтлаг дуу – 1 /дуэт, трио, квартет, квинтет г.м/

 

Хөгжмийн төрөл:

а. Хамтлаг хөгжим – 1 /эстрад, үндэсний гэсэн 2 төрлийн аль нэг нь байна/

б. Гоцлол хөгжим – 1 /эстрад, үндэсний 2 төрлийн аль нэгээр гоцлон хөгжимдөнө/

в. Гоцлол морин хуур – 1

 

Бүжгийн төрөл:

а. Хамтлаг бүжиг – 1 /ардын, цэргийн, цэнгээнт, орчин үеийн гэх мэт төрлүүдийн аль нэг нь байна. 8-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй оролцоно/

б. Гоцлол бүжиг – 1 /ардын, цэргийн, цэнгээнт, орчин үеийн гэх мэт төрлүүдийн аль нэг нь байна/

 

  • Ардын язгуур урлаг – 1

 

  • Уран уншлага – 1

 

  • Шилдэг гоц үзүүлбэр – 1 /төрөл заахгүй/

 

Шалгаруулах төрөл, шагнал:

I байр – 1 Өргөмжлөл, “Шилжин явах цом”, мөнгөн шагнал

II байр – 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр – 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

Тусгай байр – 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Шилдэг үзүүлбэрүүд:

- шилдэг гоцлол дуучин – 1                                  өргөмжлөл, мөнгөн шагнал

- шилдэг гоцлол хөгжимчин – 1                          өргөмжлөл, мөнгөн шагнал

- шилдэг гоцлол бүжигчин – 1                             өргөмжлөл, мөнгөн шагнал

- шилдэг уран уншигч – 1                                                 өргөмжлөл, мөнгөн шагнал

- язгуур урлагийн шилдэг үзүүлбэр – 1             өргөмжлөл, мөнгөн шагнал

- шилдэг гоц үзүүлбэр – 1                                     өргөмжлөл, мөнгөн шагнал

- найрал дууны шилдэг хамтлаг – 1                   өргөмжлөл, мөнгөн шагнал

- хөгжмийн шилдэг хамтлаг – 1                          өргөмжлөл, мөнгөн шагнал

- бүжгийн шилдэг хамтлаг – 1                             өргөмжлөл, мөнгөн шагнал

 

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017