ЦЭРГИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ЖУРАМ

2017 оны 10 сарын 06

“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж төрийн цэргийн байгуулал, Зэвсэгт хүчний хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, цэргийн хэмжил зүйн хангалтыг төлөвлөх, удирдах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах асуудал мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, зэвсэглэл цэргийн техникийн шинэчлэлтэй уялдан зүй ёсоор тавигдаж байна. 

Энэ асуудлыг шийдвэрлэхтэй холбогдон ЗХЖШ-ын даргын 2017 оны А/92 дугаар тушаалаар “Зэвсэгт хүчний хэмжил зүйн хангалтын заавар”, А/315 дугаар тушаалаар “Цэргийн ар талын дүрэм”, А/331 дүгээр тушаалаар “Цэргийн хэмжил зүйн журам” батлагдан гарч хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэн Зэвсэгт хүчинд хэмжил зүйн хангалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.

Батлагдсан дүрэм, журам, зааврын дагуу Зэвсэгт хүчинд цэргийн хэмжил зүйн хангалтыг зохион байгуулан хэрэгжүүлж ажилласны үр дүнд хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж зэвсэглэл цэргийн техникийн бэлэн байдал дээшилж, аюулгүй ажиллагаа сайжирна.

“Цэргийн хэмжил зүйн журам”-ыг боловсруулахдаа:

1.ОХУ-ын батлан хамгаалах салбарт мөрдөгдөж байгаа цэргийн хэмжил зүйн холбогдолтой есөн дүрэм, журам, заавар, гарын авлагыг судлан Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжил зүйн хангалтын онцлогт тохируулан гурван журам, заавар, гарын авлага болгон боловсруулж, холбогдох байгууллагын санал дүгнэлтийг авч ЗХЖШ-ын даргын зөвлөл, Зэвсэгт хүчний шинжлэх ухаан технологийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн гаргахаар зорилт тавин ажилласан.

Энэ ажлын хүрээнд Зэвсэгт хүчний хэмжил зүйн хангалтын хоёр дахь захиргааны хэм хэмжээний акт болох “Цэргийн хэмжил зүйн журам”-ыг боловсруулсан.

2.Батлан хамгаалах салбарт шинээр мөрдөгдөх багц хуулиуд батлагдан гарч Монгол Улсын батлан хамгаалахын тогтолцоо шинэчлэгдэж байгаатай уялдуулан цэргийн хэмжил зүйн хангалтын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэмжил зүйн техник хэрэгслийн ашиглалт, хэмжил зүйн үйл ажиллагаанд тавих хяналт, цэргийн хэмжил зүйн хөтлөгдөх баримт бичгийг хөтөлж ашиглах тухай цэргийн  хэмжил зүйн журамд тусгав.

3.Зэвсэгт хүчний хэмжил зүйн хөгжлийн өнөөгийн бодит байдлыг орчин үеийн хэмжил зүйн шинжлэх ухааны хөгжилтэй харьцуулан өөрийн Зэвсэгт хүчний онцлог байдалд тохирох ирээдүйн хөгжлийн чиг хандлагад чиглэсэн байдлаар цэргийн хэмжил зүйн журмыг боловсрууллаа.

4.Цэргийн хэмжил зүйн журам нь батлан хамгаалах салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, Зэвсэгт хүчний хэмжил зүйн техник хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, зэвсэглэл цэргийн техникийн бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн.

5.Цэргийн хэмжил зүйн журмыг боловсруулахдаа ХХЕГ, ОБЕГ, Төрлийн цэргийн командлал, ХШҮГ, ЗХНЛ-иос санал авч Зэвсэгт хүчний шинжлэх ухаан технологийн зөвлөлийн дүгнэлт гаргуулав.

6.2016 онд батлагдсан Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж “Цэргийн хэмжил зүйн журам”-ыг Төрийн цэргийн байгууллын хэмжээнд мөрдөх анхны журам болон ЗХЖШ-ын даргын 2017 оны А/331 дүгээр тушаалаар батлагдан гарснаараа онцлог юм.

7.Монгол Улсын баримт бичгийн стандартаар тогтоосон “Журам”-ын тодорхойлолтод цэргийн хэмжил зүйн журмыг бүрэн нийцүүлж бичлэг тэмдэглэгээ, бүлэг, зүйл, заалтыг баримт бичигт тавигдах шаардлагын дагуу боловсруулсан. 

Цэргийн хэмжил зүйн “журам”-ын агуулга:

1.Нийтлэг үндэслэл, цэргийн хэмжил зүйн хангалтын үйл ажиллагаа

2.Цэргийн хэмжил зүйн хангалтыг төлөвлөж зохион байгуулах

3.Цэргийн хэмжил зүйн техник хэрэгслийн ашиглалт

4.Цэргийн анги байгууллагын хэмжил зүйн хангалтын үйл ажиллагаанд тавих хяналт

5.Цэргийн хэмжил зүйн хөтлөгдөх баримт бичгийн загвар, хүснэгт, маягтын хавсралт гэсэн таван бүлэгтэй

1.Нийтлэг үндэслэл

Цэргийн хэмжил зүйн хангалт:

-Цэргийн хэмжил зүйн хангалтыг зохион байгуулах

-Цэргийн хэмжил зүйн хяналт шалгалт

-Зэвсэглэл цэргийн техникийн хэмжил зүйн хангалт

-Цэргийн зориулалттай хэмжих хэрэгслийн парк (тавиулан) байгуулах

-Цэргийн хэмжил зүйн техникийн хөдөлгөөнт лабораторийн ашиглалт

-Цэргийн байлдааны цагийн хэмжил зүйн хангалт

-           Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хэмжил зүйн бэлтгэл гэсэн үйл ажиллагааг тодорхойлсон

2.Цэргийн хэмжил зүйн хангалтыг төлөвлөж зохион байгуулах

Цэргийн хэмжил зүйн хангалтыг зохион байгуулах албан тушаалтны үүрэг, цэргийн хэмжил зүйн баримт бичиг хөтлөх, анги байгууллагын бие бүрэлдэхүүний хэмжил зүйн бэлтгэлийг зохион байгуулах, зэвсэглэл цэргийн техникийн  хэмжил зүйн хангалтыг зохион байгуулах тухай зааж өгсөн.

3.Цэргийн хэмжил зүйн техник хэрэгслийн ашиглалт

Цэргийн хэмжил зүйн техник хэрэгсэл /ЦХЗТХ/, ЦХЗТХ-ийг ашиглалтад оруулах, ЦХЗТХ-ийн техникийн үйлчилгээ, ЦХЗТХ-ийн засвар, зэрэглэл, хадгалалт, тооллого, үндсэн өгөгдөхүүнийг шинээр боловсруулж оруулав.

4.Цэргийн анги, байгууллагын хэмжил зүйн хангалтын үйл ажиллагаанд тавих хяналт

Анги, байгууллагын хэмжил зүйн хангалтын үйл ажиллагаанд шат дараалсан албан тушаалтнууд ямар зүйлийг хянаж шалгах тухай тодорхойлон заасан.

5.Цэргийн хэмжил зүйн хөтлөгдөх баримт бичгийн загвар, хүснэгт, маягтын хавсралт

ЗХНЛ-ийн баталгаажуулалтын гэрчилгээ, Хэмжих хэрэгсэл ашиглалтад тэнцэхгүй тухай мэдэгдэл, Механик, эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, Радио техник цахилгаан хэмжүүрийн шалгалт тохируулгын гэрчилгээ, Улсын шалгагчийн тэмдэг олгох бүртгэл, Хэмжил гүйцэтгэх аргыг аттестатчилсан гэрчилгээ, хэмжих хэрэгсэлд засвар, баталгаажуулалт хийх график төлөвлөгөө, хэмжих хэрэгсэлд засвар баталгаажуулалт хийлгэх захиалга, баталгаажуулалтад хэмжих хэрэгслийг өгөх хүлээн авах бүртгэл, хэмжил зүйн лабораторийн засвар баталгаажуулалтын ажлын бүртгэл, цэргийн анги, байгууллагын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын тухай акт, аянга зайлуулагч ба газардуулгын эсэргүүцлийг шалгасан акт, цэргийн анги байгууллагын ашиглалтад (хадгалалтад) байгаа хэмжих хэрэгслийн судалгаа гэсэн 14 хавсралттай боловсруулав.

ЗХЖШ-ын даргын 2017 тушаалаар “Цэргийн хэмжил зүйн журам” батлагдсантай холбогдуулан журмыг сурталчлах, холбогдох бүрэлдэхүүнээр судлуулах, сургалт зохион байгуулж явуулах, Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллах хэрэгтэй.  

                                                                                           БЭЛТГЭЛ ХУРАНДАА Ц.ДОРЖХҮҮ


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017