“МОНГОЛ-ИНДОНЕЗИЙН ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СЕМИНАР БОЛОВ

2017 оны 10 сарын 16

“Монгол-Индонезийн хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж:  Энхийг сахиулах ажиллагаа” сэдэвт семинар боллоо. Уулзалтыг Индонез Улсын талаас Бээжин дэх Индонез Улсын Элчин сайдын орлогч хатагтай Листиовати, Монгол Улсын талаас ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд нар удирдан явуулсан юм. Индонез Улсын ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Фикри Кассиды “Индонез Улсын гадаад бодлого-энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо”, Монгол Улсын БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав “Монгол Улсын батлан хамгаалах бодлого цаашдын чиг хандлага, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах шийдвэр”, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ЭДА-ны сургалтын төвийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Зэвсэгт хүчний ЭДА-н дахь оролцоо, хууль эрх зүйн үндэслэл, шийдвэр гаргах тогтолцоо”, Индонезийн Батлан хамгаалах хүчний Энхийг сахиулах төвийн төлөвлөлт, ажиллагааны менежментийн газрын төлөвлөлтийн дарга, дэд хурандаа Индра Прасетиаван “Индонез Улсын ЭДА-н дахь оролцоо, 2015-2019 онд хүрэх түвшин, алсын хараа” сэдэвт танилцуулгууд хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар хэлсэн үгэндээ, “Монгол, Индонез хоёр улсын Зэвсэгт хүчнүүд анх удаа ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаараа онцлог төдийгүй бидний цаашдын хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцлоод ЭДА-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо, байр суурийн талаар мэдээлэл хийсэн юм. Харин Хатагтай Листиовати “Манай хоёр улс хоёулаа ардчилсан, НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах салбарт хамтран ажиллах нь зүйтэй.  Иймд цаашид хоёр талын хамтын ажиллагааг чухал хэмээн Бээжин дэх Индонез Улсын Элчин сайдын яам уг семинарыг зохион байгуулж байна. Тус уулзалтад цаг зав гарган Монгол Улсын Зэвсэгт хүчний талаас оролцож буй бүрэлдэхүүнд талархаж байна. Та бүхний өргөн мэдлэг, туршлагын хүчээр бидний уулзалт үнэлж дүгнэх зүйл ихтэй, сонирхолтой боллоо” гэв.


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017