Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн малчин О.Тогмид: МАЛЫН БУЯН БАРАГДАШГҮЙ ИХ ШҮҮ ДЭЭ

2017 оны 10 сарын 27

Зэвсэгт хүчний мал аж ахуйг өсгөж үржүүлэх, маллаж тордох үүрэгтэй олон залуусын төлөөлөл болгож малчин О.Тогмидынхоор зочиллоо. Тэднийх Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараагаас 30 гаруй километрийн цаана Баянгол гэдэг газарт намаржиж буй бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяат малчнаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. Түүнтэй төсөрхөн хөөрөлдлөө.

-Намаржаа сайхан уу. Мал тарган тавтай юу?
-Сайхаан, сайхан. Энэ жил нийт нутгаар зуншлага тааруухан байсан ч намар оройтож орсон бороо малд бага зэргийн идэш өглөө. Орой ургасан ногоо үржил шим сайн байдаг учраас мал тарга тэвээргээ сайн авсан хэрэг. Харин хадлан тариа ургасангүй. Хахир өвөл өвс хадлан, буудай тариа үгүй бол мал цувраад л ойчоод өгнө шүү дээ. Гэхдээ ангийн захирагч хаягдал тариа, өвс өгсөн учраас өвлийг өнтэй давчих болов уу гэж итгэж байна даа. 

-Энэ нутгийнх уу, Та?
-Үгүй ээ. Увс аймгийн Тэс сумаас шилжиж ирсэн. Нутгаасаа гараад 22 жил болж байна даа. Манай Баруунхараа үр өгөөжтэй, өглөг буянтай сайхан нутаг. Хань Г.Отгонжаргалтайгаа танилцаж, голомтоо залгуулах дөрвөн хүүхэдтэй боллоо. Өмсөх, идэхээр дутахгүй сайхан л амьдарч байна. Малын буян барагдашгүй их шүү дээ, сурвалжлагч минь. Мал дагавал ам тосдоно гэдгийг зүгээр ч нэг зохиочихоогүй байх. Эзэндээ үр ашгаа хэзээд өгдөг, өмсөх, зүүхээр дутаахгүй гэсэн утгатай. Багаасаа малын захад өссөн болохоор байгалийн баялаг барагдана, малын буян нэмэгдэнэ гэж хэлэх дуртай.

-Зэвсэгт хүчний малчин байх ямар байна?
-Хамт олонтой байна гэдэг сайхан шүү дээ. Зэвсэгт хүчний 310 дугаар ангид хоёрхон жил малчнаар ажиллаж байгаа ч гэсэн ядарсан, зүдэрсэн үед нэгнээ гээд хүрээд ирэх юм. Хувийн ч бай, хувьсгалын ч бай ган, зудыг давах ёстой учраас хичээж байна. Одоогийн байдлаар 400 гаруй бог мал маллаж байна. Анх 100 гаруйг хүлээж авч байсан ч өсгөж үржүүлж, ангиас 10, 20-аар нь нэмж өгсөөр байгаад овоо сайхан болж байгаа нь энэ. 

-Нутагтаа чамгүй уяач гэсэн байх аа?
-Морь уяна аа. Өнгөрсөн жил айргийн дөрвөөр, энэ жил айргийн таваар орж ирсэн байгаа хэмээн хуучиллаа. О.Тогмидынх ам бүл зургуулаа. Гурван хүүхэд нь сумынхаа сургуулийн дотуур байрнаас хичээлдээ явж, бага охин Т.Уянгаа нь аав, ээждээ эрхлэн өсч байна. Тэд Зэвсэгт хүчин хэмээх том айлын эгнээнд нэгдсэндээ баяртай явдгаа дуулгаад, эхнэр Г.Отгонжаргал нь ааруул идээгээр дайлаад дараа дахин уулзахыг ерөөсөөр үлдэв.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017