2017 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ӨНДӨРЛӨВ

2017 оны 10 сарын 27

Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд явууллаа. Энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг зарим дүүргийн цэрэг татлагын явцтай танилцав.

ЭРҮҮЛ МЭНДЭЭР ЦЭРГИЙН АЛБАНД ТЭНЦЭХГҮЙ ХАСАГДАЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.ДАВААРАГЧАА:
-Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ирц, болон бусад ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Жил бүрийн цэрэг татлагаар иргэдийн эрүүл мэндийн асуудал сөхөгддөг. Энэ удаа ч гэсэн цэргийн насны дийлэнх залуус эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй хасагдаж байгаад харамсаж байна. Өмнөх цэрэг татлагаар Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулдаг байсан бол Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор цэргийн зарлан дуудах хуудас авсан залуус цэрэг татлагын үзлэгт хамрагдахдаа эрүүл мэндийн долоон төрлийн шинжилгээг өөрөө хийлгэсэн байх ёстой гэж шинээр зааж өгсөн. Харамсалтай нь иргэдийн дийлэнх нь шаардлагатай эрүүл мэндийн шинжилгээ хийлгээгүй ирсэн байна. Тиймээс хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үзлэгт хамрагдаж байгаа иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг дүүргийн засаг даргын захирамжаар тодорхой төсөв хөрөнгө гаргаж зохион байгууллаа.

АЛСЛАГДСАН АЙМГИЙН ЦЭРГИЙН АНГИД ОЧИХ БОДОЛТОЙ БАЙСАН Ч...
Чингэлтэй дүүргээс цэргийн албанд тэнцсэн Ж.ДОРЖНАМЖИЛ:
-Дунд сургуулиа төгсөөд хувиараа ажил хийж байлаа. Нэг өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн гэхлээр нь найзууд, ангийнхандаа, багшдаа утсаар баярт мэдээг дуулгасан. Ангийн хөвгүүд маань ч цэргийн зарлан дуудах хуудас ирсэн гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байранд хэсэг найзын хамтаар ирж, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэндээ баяртай байна. Харамсалтай нь Улаанбаатараас алслагдсан аймгийн цэргийн ангид очих бодолтой байсан ч Зэвсэгт хүчний 015 дугаар ангид хуваарилагдсан. Гэвч энэ анги маань нэр хүндтэй, дайчин замналтай сайхан анги гэж сонсоод сэтгэл өег сууж байна. Эрүүл мэндийн үзлэгээр тэнцээд шууд л үсээ хусуулсан. Гарч ирээд найз нартайгаа уулзахад дүрэмт хувцас өмсвөл мундаг цэрэг болох юм байна гэж урам өгсөн. Аав, ээж, анд найз нарынхаа итгэлийг алдахгүй хугацаат цэргийн албаа нэр төртэй сайн хаагаад ирнэ гэж та бүхэндээ амлаж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч А.Алтанхуяг


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017