ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017 оны 10 сарын 27

ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй албаныхан ОХУ-ын Москва хотод байрлах ЗХЖШ-ын академид айлчиллаа. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын энэ оны уулзалтаар талууд Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түүний дотор цэргийн боловсрол, сургалт, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг тохиролцсоны дагуу энэхүү айлчлалыг зохион байгуулжээ. Айлчлалын үеэр БХЯ-ны ГХАГ-ын зөвлөх Г.Лүндэн, БХУА-ийн ЭШСА-ны дарга, бригадын генерал Н.Наран-Очир, ЦНС-ийн захирал, хурандаа Ж.Цэрэнчимэд, ЗХЖШ-ын академийн орлогч захирал, дэслэгч генерал С.В.Чварков, БХЯ-ны боловсролын газрын орлогч дарга С.П.Акентьев болон албаны бусад хүмүүс Монгол Улсын цэргийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох тухай асуудлаар хэлэлцэж, хоёр улсын цэргийн сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээнд хоёр орны цэргийн боловсролыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүй, эрдэмтэн, судлаач, багш нарыг солилцож лекц уншуулах, олон улсын эрдэм шинжилгээний хуралд харилцан илтгэл тавиулах, хамтарсан цэргийн томоохон эрдэм шинжилгээний төсөл боловсруулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017