ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

2017 оны 11 сарын 02

ЗХЖШ-ын даргын тушаалаар БХЯ-ны Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Наранбадрал, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Гантөмөр, нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Энхбат, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Баатарзоригт, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Мягмарсүрэн, 345 дугаар бригадын захирагчийн орлогч, дэд хурандаа Д.Жавхланбаяр, 256 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа М.Дэлгэрсайхан нарт хурандаа цол олголоо. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа шинэхэн хурандаа нарт цолоо дааж эрхэлсэн албандаа зүтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай байж алба хаагчидтайгаа цэргийн ёсоор харьцаж, хүний ёсоор хайрлахыг захиж, амжилт хүссэн юм.
Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017