СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТОМООХОН БҮТЭЭЛ БЭЛЭН БОЛОВ

2017 оны 11 сарын 02

“Батлан хамгаалах стратеги”, “Зэвсэгт хүчний стратеги” гэсэн цэргийн урлагийн тухай цуврал бүтээлийн суурь болох эхний хоёр ном уншигч, судлаачдын гарт очлоо. Номын нээлтийн ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, БХЭШХ-гийн удирдлага, эрдэмтэн багш, судлаачид оролцсон юм.
Монгол Улсын шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс БХЭШХ-тэй хамтран 2016-2017 онд хэрэгжүүлж буй “Цэргийн стратегийн асуудал” сэдэвт шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд төлөвлөгдсөн “Батлан хамгаалах стратеги”, “Зэвсэгт хүчний стратеги” гэсэн хоёр номын нээлтийг “Монгол Улсын шинжлэх ухааны өдөр”-ийг угтан хийв. Уншигч, судлаачдын гарт очиж байгаа уг бүтээлүүдийн нээлтийн үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Аливаа улс орны Батлан хамгаалах стратеги нь улс төрийн бодлогоор тодорхойлогдож, нийгэм эдийн засаг, технологийн хөгжлөөр биелэгдэж, шинжлэх ухааны чадавхиар хэмжигддэг учраас улс оронд харилцан адилгүй байдаг. Монгол Улсын батлан хамгаалах стратеги нь даян дэлхийн энх тайван амар амгалан байдлыг сахиулахад хувь нэмэр оруулах, улс орны аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангахад чиглэгддэг бөгөөд энэхүү хоёр бүтээл бол эх орноо хамгаалагчдын ширээний ном болж, тэдэнд мэдээлэл өгөх өргөн цар хүрээтэй гарын авлага болсон байна” хэмээв.
Монгол Улсын шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн шийдвэр, БХЯ-ны захиалгат улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжсэн цэргийн стратеги, тактикийн асуудал сэдэвт ажил, “Батлан хамгаалах стратеги”, “Зэвсэгт хүчний стратеги” гэсэн энэхүү бүтээлүүд нь БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын төслийн багийн хамтын нэг сэдэвт бүтээл юм. Энэхүү хоёр бүтээлийн төслийн удирдагч, ерөнхий редактороор Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Ш.Паламдорж ажилласан бол “Батлан хамгаалах стратеги” дэд төслийн зохицуулагч, редактороор профессор, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, доктор, профессор, хурандаа Ч.Баттулга, шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Х.Шагдар, доктор, дэд хурандаа Д.Содномцог нар ажиллажээ. “Зэвсэгт хүчний стратеги” бүтээлийн дэд төслийн зохицуулагчаар доктор, профессор, чөлөөнд байгаа хошууч генерал Ч.Улаанхүү, шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хошууч генерал О.Үржин, доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан, доктор, профессор, чөлөөнд байгаа хурандаа Т.Намсрай, докторант, хурандаа Ц.Гандорж, чөлөөнд байгаа хурандаа Д.Налжир нар хамтран ажилласан байна.
Энэхүү хоёр бүтээлийг туурвихдаа монгол, орос, англи хэлний 200 гаруй судалгааны бүтээл, ном, эрдэм шинжилгээний өгүүлэл зэргийг эх сурвалж болгон ашигласан байна. Бүтээл батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийн түүхэн цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд батлан хамгаалах стратегийн нэлээд асуудлыг өргөн агуулгаар авч үзсэн анхны томоохон цогц бүтээл болж чадсан гэдэгтэй эрдэмтэн, судлаачид санал нэгдэж байв.
Гадаадын улс орны Батлан хамгаалах стратегийн бодлого, үйл ажиллагааны онцлогийг ялган харуулж, нотолгоо баримтаар батлаж өгсөн нь уншигчдын сонирхлыг аргагүй татах учиртай. Иймээс хоёр бүтээл нь батлан хамгаалах бодлого, түүгээр тодорхойлогдсон стратегийг хэрэгжүүлэх үндсэн арга замыг тайлбарлаж, механизмыг тодруулсан, анхаарал татсан асуудлыг шийдвэрлэх аргыг боловсруулахад чиглэгдсэн улс төр, түүх, цэргийн шинжлэх ухааны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болох бүтээл юм хэмээн уг бүтээлүүдийг эмхтгэсэн эрдэмтэн, судлаачид тодотгож байлаа.
Төрийн байгууллага бүр алсын хараатай, түүнийг хэрэгжүүлэх стратегитай байснаар тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх учиртай. Хүн бүхэн амьдралын философитой байдаг шиг зах зээлийн нийгэмд өөрийгөө хөтлөх, чиглүүлэн явах өөрийн гэсэн стратегитай байх ёстой хэмээн төслийн ерөнхий удирдагч, чөлөөнд байгаа хурандаа Ш.Паламдорж хэлсэн юм. Судлаачид дараа жил цэргийн урлагийн асуудалд зориулан судалгаа шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн ерөнхий тактик, тактик, жижиг бүлгийн тактикаар шинэлэг бүтээл гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр үндэсний цэргийн урлагийн агуулга, онол, практик бүрэн хэмжээгээр илэрхийлэгдэх ажээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч А.Алтанхуяг


Сүүлд нэмэгдсэн
БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2017 оны 11 сарын 20

“ТӨВ” ДУУДАЖ БАЙНА! “ИРАКИЙН ЭРХ ЧӨЛӨӨ” АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРГИЙН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД УРИАЛАХ НЬ

2017 оны 11 сарын 16

СИМФОНИ НАЙРАЛ ХӨГЖМИЙНХНИЙ НЭГ ӨДӨР БУЮУ ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМЧИД

2017 оны 11 сарын 16

“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

ЦАГ ХУГАЦАА ҮНЭНИЙ БӨГӨӨД БҮХНИЙ ШАЛГУУР

2017 оны 11 сарын 16

“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1021

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017