ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН

2017 оны 11 сарын 10

Наймдугаар хуралдаан 2017.06.20-ны өдөр

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний зарим ангиудын захирагч, штабын дарга нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Тусламж олгох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7, 8.4, “Зэвсэгт хүчний тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, “Төрийн албаны тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 1 ахлагчийн ар гэрт замын зардал, 1 бэлтгэл офицерт эмчилгээний зардал тус тус олгов.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017