ЗХЖШ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АРВАН ТАВДУГААР ХУРАЛДААН

2017 оны 11 сарын 10

Арван тавдугаар хуралдаан 2017.10.31-ний өдөр

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Нэгдүгээр асуудал: Томилох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, “Цэргийн албаны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Зэвсэгт хүчний зарим ангиудын штабын дарга нарыг томилов.

Хоёрдугаар асуудал: Цэргийн цол олгох тухай

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, “Төрийн албаны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар хэсгийн 2.1, 2.8, мөн Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн зарим офицер, ахлагчид албан тушаалын зэрэглэлийн

Хурандаа-7

Дэд хурандаа цолыг-4

Хошууч-2

Ахмад цолыг-1

Ахлах дэслэгч цолыг-4

Сургагч ахлагч цолыг-3 нийт 21 цэргийн алба хаагчдад албан тушаалын цэргийн цолыг олгов.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017