ГАДААДЫН СЭТГҮҮЛЧ НАР МАНАЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ТУХАЙ СУРВАЛЖЛАГА БЭЛТГЭЖЭЭ

2017 оны 11 сарын 16

Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаадугаар ээлжийн дэд хурандаа Х.Золжаргал захирагчтай цэргийн багийнхан үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. Цэргийн багийн үйл ажиллагаатай энэ сарын 08-нд ХБНГУ-ын Хуурай замын цэргийн командлагч, дэслэгч генерал Фолмер, Хойд бүсийн командлагч, бригадын генерал Штал, Хуурай замын цэргийн Стратеги удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ногради нар танилцсан байна. Энэ үеэр “Шпигел” сэтгүүлийн сурвалжлагч нар монгол цэргүүдийн тухай сурвалжлага мэдээлэл бэлтгэжээ. Дэслэгч генерал Фолмер тэргүүтэй албаныхан манай цэргийн багийн “Хангай” хотхон, ажиллагааны удирдлагын төв, үндсэн шалган нэвтрүүлэх байрын үйл ажиллагаатай танилцаад “Би монгол цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхи, сахилга зохион байгуулалт сайн байдаг талаар олон удаа сонссон. Харин өнөөдөр өөрийн биеэр монгол цэргийн үүрэг гүйцэтгэлттэй танилцсандаа баяртай байна” гээд цэргийн багийн цаашдын үүрэг гүйцэтгэлтэд амжилт хүссэн байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017