“ХААНЫ ЭРЭЛД” СУРГУУЛЬД ТУСГАЙ ХҮЧНИЙ СУРГАЛТ НЭМЭГДСЭН

2017 оны 11 сарын 16

“Khaan Quest-2018” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын анхан шатны төлөвлөлтийн хурал боллоо. Хурлаар сургуулийн хичээлийн цэгүүдийн байршил, урьдчилсан байдлаар сургуульд оролцох бие бүрэлдэхүүний тоо, сургалтын онцлог зэргийг хэлэлцлээ. 
Энэ удаагийн сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалтай хамтран зохион байгуулна. “Khaan Quest-2018”-ыг хэд хэдэн онцлогтой явуулахаар төлөвлөж байгаа аж. Тухайлахад, АНУ-ын цэргийн алба хаагчидтай хамтарсан тусгай хүчний сургуулийг явуулахаар болжээ. Мөн жил бүр явагддаг усан эргүүлийн сургалт ч зохион байгуулах аж. Дараагийн төлөвлөлтийн хурал ирэх оны гуравдугаар сарын 14-19-ний өдрүүдэд явагдана.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017