ТУЛГАМДСАН ЧУХАЛ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

2017 оны 11 сарын 16

Цэргийн төв эмнэлгийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний алба үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Цочмог анагаах ухааны тулгамдсан асуудлыг багаар шийдвэрлэх арга зам” сэдэвт семинарын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Эрүүл мэндийн дэд сайд Ч.Бямбасүрэн болон эмч мэргэжилтнүүд оролцлоо. Энэ үеэр чухал сэдвийг хөндөж иргэд, цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй осол, гэмтлийн үеийн эмчилгээний арга, тактикийг боловсруулахад үр дүнгээ өгөх хэлэлцүүлэг болж байгааг Батлан хамгаалахын дэд сайд, ШУТЗ-ийн дарга Т.Дуламдорж онцлон тэмдэглэж байв. Дэд сайд нар Цэргийн төв эмнэлгийн өнөөгийн байдлын талаар товч мэдээллийг сонсож, зарим тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017