ЦЭРЭГ СТРАТЕГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАВ

2017 оны 11 сарын 16

БХЯ, ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг цэрэг, стратегийн бэлтгэл сургалтад хамрууллаа. Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын эрх зүйн шинэчлэл, дэлхийн цэрэг, улс төрийн өнөөгийн байдал, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үүргийн оролцоо зэрэг сэдвээр БХЯ-ны БСТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон зарим албаны хүмүүс танилцуулга хийлээ. 
“Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай танилцсандаа баяртай байна. Ялангуяа дэлхийн энх тайвны төлөө оруулж буй монгол цэргийн оролцоог онцлох хэрэгтэй. Бидний зорилго бол УИХ-аас хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө, туслалцаа, үйлчилгээ үзүүлэхэд оршдог. Тиймдээ ч цаашдаа Батлан хамгаалах салбартай холбогдсон хууль эрх зүй, төсөл, төсөв зэрэг олон асуудалд дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэж сургалтад хамрагдсан УИХ-ын Тамгын газрын ажилтан, референтууд ярьж байлаа.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017