ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР ГАЛТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2017 оны 11 сарын 16

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Галтыг бүрэн эрхийнх нь хугацаа өндөрлөж, нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүндэтгэл үзүүлэв. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Монгол, АНУ-ын батлан хамгаалах хамтын ажиллагааны гүүр болон ажиллаж, олон бүтээлч арга хэмжээний ард хамтдаа гарсанд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Таныг Элчин сайдаар ажилласан цаг хугацаанд манай хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа улам эрчимжсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Манай Зэвсэгт хүчинд элгэмсүү хандаж, харилцан хамтран ажилласан таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье” хэмээн талархал илэрхийлсэн. Элчин сайд Женнифер Галт хамтран ажиллахад гар нийлэмжтэй таатай байснаа онцлоод монгол цэргийн чадварт үргэлж итгэдэг гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017