“ЖАНЖИН Ж.ЛХАГВАСҮРЭН-105” ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны 11 сарын 16

Жанжин Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан Булган аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын төв архив хамтран “Жанжин Ж.Лхагвасүрэн-105 жил” үзэсгэлэнг Булган аймагт зохион байгууллаа.
Үзэсгэлэнд түүний хэрэглэж байсан эд зүйлс, баримт материалууд, одон медаль, дүрэмт хувцас, буу зэвсэг, сэлэм, ширээний цаг, нүдний шил, гар бичмэлүүд, хувийн төлөвлөгөө, дипломын ажил, гэрэл зураг зэрэг 150 гаруй ховор үзмэрийг дэлгэлээ. Булган аймгийн иргэд төрсөн нутгийнхаа анхдагчдын нэг, “Залуу Жанжин” хэмээн олноо хүндлэгдсэн хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн амьдрал, үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэнг толилуулсанд талархал илэрхийлж байв.
Уг үзэсгэлэнг БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Булган аймгийн засаг дарга З.Батзориг, Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагва, охин Л.Лхагвадулам, Булган аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, иргэд, хүүхэд залуучууд үзэж сонирхлоо.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017