БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017 оны 11 сарын 20

Зэвсэгт хүчний ХЗЦК, ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн хамтарсан сургалтын хөдөлгөөнт бүлэг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Баруун бүсийн алслагдсан анги, салбарын ахлагч нартай “Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаа”-г амжилттай зохион байгуулж явууллаа. Дамжаанд Зэвсэгт хүчний 7 анги, 3 тусгай салбарын 40 гаруй ахлагч хамрагдав.

Сургалтын удирдагчаар ХЗЦ-ийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр ажиллаж дамжаанд хамрагдсан бүрэлдэхүүнд “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 4 багц цагаар, 192 цагийн хичээл заалаа.

Сургалтын төгсөлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, АЦК-ын ахлагч, тэргүүн ахлагч О.Батбаяр, ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн захирал, тэргүүн ахлагч С.Мөнхбат, Зэвсэгт хүчний 123, 331, 340 дүгээр ангиудын удирдлага, хамт олны төлөөлөл оролцож  төгсөгчдөд энгэрийн тэмдэг, боловсролын гэрчилгээ гардууллаа.

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017