КАТАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД “АЛДАР”-ААР ЗОЧЛОВ

2017 оны 11 сарын 24

Монгол болон Катар улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн уулзалт энэ сарын 13-24-ний өдрүүдэд манай улсад явагдаж байна. Тус ажлын хүрээнд Катар улсын Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч, бригадын генерал Мохамед Хассан Аль Тавиди тэргүүтэй албаныхан “Алдар” спорт хорооны үйл ажиллагаатай танилцлаа. 
“Тус спорт хорооны түүхэн замнал, амжилт бүтээлээс нь сонслоо. Үнэхээр улсдаа болоод тив дэлхийд данстай тамирчид энэ л газраас төрдөг юм байна” гэж бригадын генерал Мохамед Хассан Аль Тавиди хэлэв. Тэрбээр “Манай улсад цэргийн спортын хороо байдаг хэдий ч танай “Алдар” спорт хороо шиг тив, дэлхийн чанартай тэмцээнд амжилт гаргаж амжаагүй байна. Тиймээс өөрсдийн армийн спорт клубтээ танай туршлагатай дасгалжуулагч, тамирчдыг урьж, ажиллуулах сонирхолтой. Уг хүслийг маань Монгол Улсын БХЯ, “Алдар” спорт хорооны удирдлагууд нааштай хүлээж авсанд баяртай байна” гэж нэмж тэмдэглэсэн юм. 
Мөн бригадын генерал Мохамед Хассан Аль Тавиди тэргүүтэй төлөөлөгчид БХЯ, ЗХЖШ, Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017