БИЕИЙН ТАМИР, СПОРТ ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУД ЦУГЛАРАВ

2017 оны 11 сарын 24

ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын анги, байгууллагуудын биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнуудын дунд “Цэргийн биеийн тамирын хөгжил ба сургалт, бэлтгэл” сэдэвт заах арга зүйн цугларалт зохион байгуулагдлаа. Цугларалтыг нээж ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд та бүхэнд хийх ажил их бий. Ялангуяа мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг байгуулахад цэргийн сургалт, бэлтгэл тэр дундаа биеийн тамирын бэлтгэлжилт, стандартыг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Тиймээс сургалтдаа “Над шиг хий, над шиг бай” гэдэг зарчмыг баримтлан хамт олондоо үлгэрлэж бай” гэв. Тэрбээр мөн ЗХЖШ-аас цэргийн биеийн тамирын бэлтгэлийг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэсэн юм. 
Цугларалт гурван өдрийн турш явагдсан бөгөөд анги, байгууллагын биеийн тамир, спорт хариуцсан албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж цугларалтад оролцсон бүрэлдэхүүн ярьж байв.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, ахлах дэслэгч М.Мөнхзориг


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017