САНХҮҮГИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ЯРИЛЦАВ

2017 оны 11 сарын 24

Аудитын Ерөнхий газраас төсвийн ерөнхийлөн захирагч нарт тухайн байгууллагын 2016 оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчлийг арилгах албан шаардлага, зөвлөмжийг хүргүүлж эхэлжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан БХЯ-ны харьяа агентлаг, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, санхүүгийн дарга нарт батлан хамгаалах салбарын 2016-2017 оны санхүүгийн тайланд анхаарах асуудлаар зөвлөмж өглөө. 
Уулзалтын эхэнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Манай салбар бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллага. Хэдийгээр онцлог салбар ч хэзээд Төрийн албаны тухай хууль болон Төсвийн тухай хуулийг ягштал мөрдөх ёстой. Дэг журам, сахилга баттай салбар санхүүгийн асуудалд зөрчил дутагдал гаргаж болохгүй. Засгийн газрын мөрдөж байгаа гол зорилго ч гэсэн төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах тухай юм. Үндэсний аудитын газрын дарга нар манай салбарын санхүүгийн тайланд анхаарах асуудлаар заавар, зөвлөмж өгч байгаад талархаж байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа салбарынхаа сахилга хариуцлагыг сайжруулж, санхүүгийн ямар нэгэн зөрчил гаргахгүй байхын төлөө явна” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Төрийн албаны эрх бүхий албан тушаалтнууд санхүүгийн асуудлаар гэмт хэрэгт холбогдох нь бий. Энэ нь цаад утгаараа манай аудитын байгууллага тухайн газрын санхүүгийн зөрчлийг арилгуулаагүй, заавар зөвлөмж өгөөгүй зэрэг асуудлаас болдог. Энэ утгаараа яамдад ажиллаж, юунд анхаарах тухай нээлттэй ярилцаж байгаа нь энэ” гэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1030

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017