БАТЛАН ХАМГААЛАХЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ

2017 оны 12 сарын 28

“ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНААР БАТЛУУЛАВ
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар цэргийн алба хаагч иргэний байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласнаар шилжүүлэн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтооход ажилласан сарыг нэмэгдүүлэн тооцох эрх зүйн үндэс бүрдэх, ажил хөдөлмөр эрхлээгүй байх үедээ хөдөлмөрийн чадвараа алдвал хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох, тухайн иргэн нас барсан тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоон олгох зэрэг цэргийн алба хаагчийн болон тэдгээрийн гэр бүлийн нийгмийн баталгаа хангагдах олон чухал эрх зүйн зохицуулалтыг хуулиар бий болгосон.

“ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ-2030” БАРИМТ БИЧГИЙГ БАТЛУУЛЛАА

“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАЛТЫГ 2020 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТЛУУЛЛАА 
“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Батлан хамгаалахын сайдын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар баталгаажуулсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан зорилго, зорилтууд биелэх эхлэл тавигдсан.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨРЛИЙН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ ШИНЭЧЛЭГДЭЖ, БИЕ ДААН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үднэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний тухай хуульд Хуурай замын болон Агаарын цэргийн командлалууд нь цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчлагдсаны дагуу төрлийн цэргийн командлалууд байлдааны туг, үнэмлэх, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авч, бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-ИЙГ 20 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хатуужил суулгах, эх орноо батлан хамгаалах үйл хэргийг сурталчлах зорилтоо бүрэн хангаж, Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлогын хүрээнд хэрэгжсэн иргэн-цэргийн харилцааны томоохон арга хэмжээ болсноос гадна Монгол Улсын батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс орны өнцөг булан бүрт байгаа хүүхэд залуучуудад сурталчлах, хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх, цэргийн алба хаах хүсэл эрмэлзлийг төрүүлсэн ажил болсон юм.

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АНХ УДАА “ХҮҮХДИЙН ТАСАГ” НЭЭЛЭЭ 
“Цэргийн төв эмнэлгийн Хүүхдийн тасгийн талаарх зарим арга хэмжээний тухай” асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2017 оны 22 дугаар тогтоолоор батлуулсан. Хүүхдийн тасгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн тэргүүнд шаардагдах 147,952,000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг Засгийн газрын хуралдаанаар мөн шийдвэрлүүлж, эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулалтаар худалдан авч, суурилуулан ашиглаж байна.

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХЭМЖЭЭНД БАРИЛГА УГСРАЛТ, ИХ БОЛОН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖЛУУДЫГ 100 ХУВЬ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ, Зэвсэгт хүчний барилга инженерийн ангиуд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран төлөвлөсөн хугацаандаа 28 барилга, угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгалаа.

БАТЛАН ХАМГААЛАХ АТТАШЕГИЙН АЛБА ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ 
Монгол Улсаас гадаадын улс оронд Батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны батлан хамгаалах болон цэргийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ажлын хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Цэргийн атташегийн албыг 2017 оны 5 дугаар сараас шинээр байгууллаа.

ДЭЛХИЙН ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН СПОРТ ХОРООНЫ ЗҮҮН АЗИЙН ЖУДО БӨХИЙН (CISM) ТЭМЦЭЭНИЙГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАВ
Улаанбаатар хотноо Дэлхийн цэргийн спорт хороо (CISM)-ны Зүүн Азийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 9 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд Зүүн Азийн орнуудын 100 гаруй тамирчин оролцлоо.

ЗЭВСЭГТ ХҮЧИН АХМАДЫН СУВИЛАЛТАЙ БОЛЛОО
БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын хороо хамтран “Багабаян-Энхийн төлөө” цогцолбор төвд ахмадын сувиллыг байгуулсан бөгөөд бие даан үйл ажиллагааг нь явуулж эхэллээ.

Эх сурвалж: БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газар


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017