Хошууч генерал Раднаабазарын Сүхбат

2018 оны 01 сарын 02

Хошууч генерал Раднаабазарын Сүхбат нь 1964 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Ам бүл 4.

1985 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг инженерийн командын офицер мэргэжлээр, 1999 онд БХУА-ийг оператив-тактик, команд штабын мэргэжлээр, 2002  онд ОХУ-ын ерөнхий цэргийн академийн дээд дамжаа, 2006 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг тус тус суралцаж төгссөн.

1985-1988 онд Ардын армийн инженерийн 57 дугаар тусгай хороонд салааны захирагч, 1988-1993 онд Ардын армийн 014 дүгээр ангид ротын захирагч, 1993-1995 онд мөн ангид батальоны штабын дарга, 1995-1996 онд мөн ангид батальоны захирагч, 1996-1997 онд мөн ангид инженерийн албаны дарга, 1999-2003 онд ЗХЕШ-ын Сургалтын хэлтэст мэргэжилтэн, 2003-2005 онд ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, 2007-2009 онд ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, 2009-2010 онд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, 2010 онд ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, 2010-2015 онд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, 2015 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч даргаар томилогдон ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр 04-ний өдрийн 02 дугаар зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна. 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017