Дэслэгч генерал Дуламсүрэнгийн Даваа

2018 оны 01 сарын 02

Дэслэгч генерал Дуламсүрэнгийн Даваа нь 1963 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Ам бүл 4.

1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг ар талын албаны офицер мэргэжлээр, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг ар талын анги, салбарын удирдлага-оператив тактикийн мэргэжлээр, 2008 онд БХИС-ийн доктрантурыг тус тус суралцаж төгссөн.

1986-1990 онд Ардын армийн 162 дугаар ангид хүнсний албаны дарга, 1990-1994 онд Ардын цэргийн 310 дугаар ангид хүнсний хангалтын тасгийн дарга, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2000-2001 онд ЗХЕШ-ын Ар талын газрын орлогч дарга, 2001-2002 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид захирагчийн орлогч, ар талын дарга, 2002-2009 онд БХИС-ийн Ар талын тэнхмийн дарга, 2009 онд БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, мөн онд БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2009-2015 онд ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сард Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдон ажиллаж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1049

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017