Зорилго, зорилт

2018 оны 01 сарын 15

ЗХЖШ-ын 2018 оны үйл ажиллагааны үндсэн зорилго:

Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын тасралтгүй, шуурхай байдлыг ханган, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхын түвшинг дээшлүүлэх.

 

2018 оны үйл ажиллагааны зорилтууд:

1. Зэвсэгт хүчний эрх зүйн болон стратегийн төлөвлөлтийн шинэчлэлийг эрчимжүүлж, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаар тасралтгүй хангах.

2. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгон мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг байгуулах нөхцөлийг бүрдүүлэх.

3. Зэвсэгт хүчний материал, техникийн хангалтыг боловсронгуй болгож, төсвийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн таатай орчныг бүрдүүлэх.

4. Зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлогыг мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд чиглүүлэн цэргийн алба хаагчдад үзүүлэх нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах.

5. Цэргийн захиргааны удирдлагын байгууллагыг төлөвшүүлэн, цэргийн хөдөлмөрийн хяналт шалгалт, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017