ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2013 ОНЫ ТҮҮХ

2018 оны 01 сарын 19

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн төслийг 2013 оны 8 дугаар сард боловсруулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

            Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн болон заах аргын цугларалт, ЗХЖШ-ын стратегийн нэгдсэн КШС, Зэвсэгт хүчний 256 дугаар ангитай явуулсан дайчилгаатай КШХС, “Khaan quest-2013” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан хээрийн сургалт, дадлага, ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2013”, ХАЧА-тай хамтарсан “Талын манлайлагч”, Катар Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдэмгий шийдвэр”, АНУ-тай хамтарсан тусгай хүчний “Баланс Мажик” зэрэг сургуулиудыг өөрийн эх оронд төлөвлөгдсөн хугацаанд зохион байгуулж, БНЭУ-д “Нүүдэлчин заан” тусгай хүчний хоёр талын хамтарсан сургууль, Балба Улсад “Шанти Праяас” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль зэрэг томоохон арга хэмжээнүүдийг  зохион байгуулсан.

Тухайлбал, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2013” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд АНУ, БНСУ, Тажикстан, Балба, Монгол зэрэг 5 орноос 10 салаа, Австрали, ХБНГУ, Япон Улсуудаас тактикийн хээрийн сургуулийн хичээлийн цэгүүд дээр сургагч багшаар, ОХУ, БНХАУ, Казакстан, Тажикстан, Турк зэрэг 10 орны 24 офицер сургуулийн ажиглагчаар оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад 2013 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлал, тус улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний батальоны үйл ажиллагаатай танилцах бэлтгэл ажлыг ханган айлчлалыг амжилттай зохион байгуулсан. Мөн ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй бүрэлдэхүүн 2013 оны 02 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID”ажиллагаанд албан айлчлал хийсэн.

Орчин үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөн, түүнд хийсэн туршлага, сургамжууд  гадаадын орнуудын цэргийн сургалт ялангуяа галын бэлтгэл, биеийн тамир, гардан тулааны бэлтгэл хичээлийн сургалтад орж байгаа өөрчлөлтүүд, одоо мөрдөгдөж байгаа зааврууд нь анги салбаруудад сургалт төлөвлөн явуулахад зарим талаараа орчин үеийн шаардлага хангахгүй байгааг харгалзан буудлагын курс, “Зэвсэгт хүчний биеийн тамирын бэлтгэлийг сайжруулах үндсэн чиглэл”, “Биеийн тамирын заавар”-ыг шинээр боловсруулсан.

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017