ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2014 ОНЫ ТҮҮХ

2018 оны 01 сарын 19

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд, командлалуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлж, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн болон Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг дээшлүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого, төлөвлөлтийн үйлчилгээг үзүүлэх гэсэн үндсэн зорилгыг 2014 онд дэвшүүлэн ажилласан.

Зэвсэгт хүчний 2013-2014 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинд мэргэжлийн ахлагч нарын үүрэг, тэднийг бэлтгэх арга зүй” сэдвээр 2014 оны 10 дугаар сарын 07-ноос 10-ны өдрүүдэд ЗХЖШ, Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 353 дугаар ангиудын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явууллаа.

            “Зэвсэгт хүчний Жанжин тугийг шинээр бүтээх тухай” Батлан хамгаалахын сайдын 2014 оны тушаалаар “Бөртэ” ТӨҮГ, “Уран шандас” хатгамалын үйлдвэр, БХЭШХ-нд захиалга өгч шинэ Жанжин тугийг бүтээлгэн хүлээн авсан ба хуучин  Жанжин тугийг Монгол Цэргийн Музейд хүлээлгэн өгсөн. Мөн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Байлдааны тугийг цэргийн дүрэмт хувцасны “Бөртэ” ТӨҮГ-т захиалан хийлгэж 2014 оны Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний Заах арга зүйн цугларалтын үеэр хүлээлгэн өгсөн.

            Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвүүдийн холбоо /AAPTC/-нд болон НАТО-гийн “Түншлэгч орнуудын боловсрол, сургалтын төв (Partnership Training and Education Center-PTEC)"-ийн сүлжээнд албан ёсоор элсүүллээ. Тус ЭДАСТ нь АНУ-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага хөтөлбөр”-тэй хамтран НҮБ-ын цэргийн ажиглагч офицерын дамжаа, сургагч багшийн дамжаа, ар талын офицерын дамжаа болон бүс нутгийн хэмжээний сургалт, дадлага, дамжаа, семинаруудыг зохион байгуулж явуулсан.

АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалтай хамтран “Khaan Quest-2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын  сургуульд  Монгол Улсын Зэвсэгт хүчний 662 ЦАХ, АНУ-ын 282, Австрали-4, Бангладеш-1, Беларус-2, Канад-7, БНХАУ-6, Чех-4, Франц-4, ХБНГУ-4, Унгар-2, БНЭУ-6,  Индонези-32, Япон-8,  Балба-2, Пакистан-2, Польш-1, БНСУ-42, Сингапур-4, Тажикстан-30, Тайланд-2, Турк-2, ИБУИНВУ-2, ОУУЗН-1, ОХУ-1 нийт 1113 цэргийн алба хаагч оролцсон.

Халхын голын ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах, Монгол-Орос хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, залуу үеийг баатарлаг дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, үндэсний эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх зорилгоор  Монгол-Оросын залуучуудын “ Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалыг 2014 оны 8 дугаар сарын 19-нөөс 9 дүгээр сарын 04-нд  тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу  зохион байгуулсан.

             “Зэвсэгт хүчний АДХЦ-ийн 50 жилийн ой”-г угтсан ажлын хүрээнд “Зэвсэгт хүчний АДХЦ-ийн хөгжлийн түүх, өнөө ба ирээдүй”, “Зэвсэгт хүчний АДХЦ-ийн мэргэжилтэнг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлуудыг БХИС-ийн БХЭШХ болон АДХЦ-ийн тэнхимтэй хамтран зохион байгуулж, “Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг 50 жил”, “Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын түүх”, зургийн цомог, Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээний сургалтын бүлгүүдийн туршлага, сургамжийг эмхэтгэж “Цэргийн нисэхийнхэн Афганд” номуудыг тус тус хэвлүүлж, АДХЦ-ийн үйл ажиллагааны тухай богино хэмжээний баримтат кино, дууны клип бүтээсэн.

Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины анхны дугаар хэвлэгдсэний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд тус сонины хамт олонтой хамтран “Уншигчидтайгаа хамт 90 жил” үзэсгэлэн гаргасан.

            “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан "Эх орны цэрэг-2014" яруу найргийн наадмыг 2 үе шаттайгаар, Зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа нарын дунд “Чандмань өлзийт аялгуу” уран бүтээлийн тоглолтыг ЦДБЭЧ-тай хамтран БХИС-ийн Соёлын төвд зохион байгуулж,  тоглолтод Зэвсэгт хүчний 20 гаруй хурандаа оролцож, ая дуугаа өргөж, хөгжимдөж, бүжиглэж, авьяас билгээ уралдуулсан..

Зэвсэгт хүчнийг сурталчлах,  НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагааг сурталчилах, Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор “Дуулга” теле студитэй хамтран 50 минутын “Энхийг сахиулагч” баримтат киног хамтран бүтээсэн.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017