ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2015 ОНЫ ТҮҮХ

2018 оны 01 сарын 19

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах, Энхийг дэмжих ажиллагааны “Бригадын штаб”, Зэвсэгт хүчний “Цэргийн II шатны эмнэлэг”-ийн төсөл, Архангай, Говь-Алтай аймагт Барилга, инженер экологийн батальон, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 110 салбарыг өргөтгөн барилга, инженерийн батальон, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн уулын ротыг өргөтгөн уулын батальон болгох, Зэвсэгт хүчний 089 дүгээр анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 116 дугаар салбарыг шилжүүлэн байршуулах санал, холбогдох тооцоог гарган 2016 оны төсөвт тусгуулахаар Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн.

 “Тагнуулын байгууллагын тухай”  хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Цэргийн тагнуулын газар нь Тагнуулын ерөнхий газрын мэдэлд шилжсэн.

 АНУ-д зохион байгуулагдсан “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын хурал”-д Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа, Тэргүүн ахлагч нарын хуралд ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Д.Оюунболд нар оролцож, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Тэнгисийн цэргийн адмирал Х.Харрис, Их Британи Улсын Нэгдсэн штабын дарга, генерал Ричард Баррон, Франц Улсын Полинезиа дахь Зэвсэгт хүчний командлагч дэд адмирал Бернард-Антонио Морио нартай уулзсан. Хуралд тус бүс нутгийн 25 улсын Жанжин штабын дарга нар оролцов.

            ОХУ-ын Москва хотноо болсон Эх орны дайны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод явагдсан 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Цэргийн ёслолын жагсаалд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл амжилттай оролцсон нь Дэлхийн II дайнд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, оролцоог олон улсад таниулаад зогсохгүй цэрэг дайчдын сүр хүч, цог золбоог илтгэн харуулсан түүхэн арга хэмжээ болсон.

Английн армийн морин поло нийгэмлэгтэй хамтран Цэргийн морин поло нийгэмлэгийг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Цэргийн биеэ даасан морин полог байгуулснаар өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү тэмцээнийг өвлөн үлдээж, XIII зууны үед Чингис хааны цэргүүд морьдынхоо хурд хүч, авхаалж самбааг сорин нэмэгдүүлэх зорилготойгоор өнөөгийн бидний нэрлэж буй Морин поло тоглоомоор тоглодог байсан түүхэн уламжлалыг сэргээх чухал ач холбогдолтой юм.

 ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2015”, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн тусгай хүчинтэй хамтарсан “Анчин бүргэд-2015”, БНТУ-ын тусгай хүчинтэй хамтарсан “Нүүдэлчин дайчид-2015” хээрийн сургууль, Япон Улстай хамтарсан Зам-2015” хээрийн сургалт, дадлагыг  тус тус амжилттай зохион байгуулав. “Сэлэнгэ-2015” хээрийн сургуулийн явцад усан саадыг байлдаантайгаар гатлах дадлагыг Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн анх удаа зохион байгуулж явуулсан нь байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлсэн чухал арга хэмжээ болсон.

Дэлхийн цэргийн спортын 6 дугаар тоглолтод Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр амжилттай оролцож, нийт 23 медаль хүртэж,  Дэлхийн 117 орноос 16 дугаар байрт шалгарсан өндөр амжилт үзүүлж, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулсан үйл явдал болсон байна.

Зэвсэгт Хүчний Үлгэр Жишээ Үлээвэр Найрал Хөгжмийн бие бүрэлдэхүүн ОХУ-ын Өмнөд Сахалин мужид Олон Улсын цэргийн үлээвэр хөгжмийн “Сахалин III” хөгжмийн наадамд амжилттай оролцов. Наадмын хүрээнд ОХУ-ын Өмнөд Сахалин мужийн 5000 гаруй оршин суугчдад 4 удаагийн тоглолтыг зохион байгуулж, улс орон, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон улсад сурталчилсан чухал арга хэмжээ болов.

Монгол Улсад 2015 онд зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей, 2016 онд зохион байгуулагдах Ази-Европын 11 дэх удаагийн Дээд түвшний АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг зохион байгуулахад шаардлагатай хүч хэрэгслийг томилон, судалгаа гаргаж, ЗХЖШ-ын дарга, ТЕГ-ын даргын “Хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг зохион байгуулав. Уулзалтын үеийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Төрийн тусгай хамгаалалтын газартай хамтран “Шадар хамгаалалтын сургалт”-ыг зохион байгуулж, Зэвсэгт хүчний 084, 150, 350 дугаар ангийн 90 цэргийн алба хаагч хамрагдсан.

БНСУ-ын Мунгён хотноо зохион байгуулагдсан Дэлхийн цэргийн спортын  6 дугаар их наадамд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид спортын 8 төрлөөр амжилттай оролцож, 6 алтан медаль, 12 мөнгөн медаль, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар 117 орны  баг тамирчдаас багийн дүнгээр 16 дугаар байр эзэлж, түүхэн амжилтыг гаргасан.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017