ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2016 ОНЫ ТҮҮХ

2018 оны 01 сарын 19

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөл 2018-2019 оны хөгжлийн хандлага, “Монгол Улсын Засгийн газрын
2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах ЗХЖШ-ын саналыг Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулсан.

           “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж  Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Уг хөтөлбөр, төлөвлөгөөг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөл, 2018-2019 оны хөгжлийн хандлага, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан ЗХЖШ-ын санал, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги 2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтын хөгжлийн стратеги 2030 хөтөлбөр”-т тус тус нийцүүлэн боловсруулсан.           

Зэвсэгт хүчний 2015-2016 оны сургуулийн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Америкийн Нэгдсэн Улсын Тусгай хүчний цэргийн багтай хамтарсан “Баланс Мэжик-2016 хээрийн сургалт, дадлагыг  2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс  09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт зохион байгуулж явуулсан.

           Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн түүхэн арга хэмжээний нэг болох “Ази-Европын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт” 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Уг дээд түвшний уулзалт болон түүний хүрээнд явагдсан дагалдах хуралдааны үеэр Зэвсэгт хүчин гадаад орны дээд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган, урлаг, соёл, төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд гүйцэтгэв.

Дэлхийн 5 тивийн 46 орны 2000 гаруй цэргийн алба хаагчид анх удаа Хааны эрэлд-2016” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалтыг  Монгол Улсад зохион байгуулснаараа онцлог байлаа. Тус сургалтын  хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, штабын дадлага сургалт, хээрийн сургууль, барилагын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулсан нь Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэхийн зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болсон.

            Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2016” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль хүрээгээ тэлж "Хил орчмын бүсэд терроризмтэй тэмцэх хамтарсан ажиллагаанд бэлтгэх, хөрш орны Зэвсэгт хүчний салбарууд хариуцлагын бүсэд хууль бус зэвсэгт бүлэглэлийг илрүүлэх, бүслэн устгах ажиллагаа" сэдвээр байлдааны ажиллагааны хүнд дасгалуудыг боловсруулан зохион байгуулж явуулсан нь хоёр орны илтгэлцлийг бэхжүүлж, цэргийн алба хаагчдын гар нийлэмжтэй ажиллагаа, зэвсэг техник эзэмшүүлэх ур чадварыг нэмэгдүүлсэн ач холбогдолтой сургууль болсон.

            Катар Улстай хамтарсан “Шийдэмгий шийдвэр”, БНЭУ-тай хамтарсан “Нүүдэлчин заан” хээрийн сургууль, БНТУ-тай хамтарсан “Нүүдэлчин дайчид” хээрийн сургалт, дадлага, АНУ-тай хамтарсан “Баланс-мэжик” болон “Алтан тал” хээрийн сургалт, дадлага, Японы Улсын Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Зам-2016” сургалт, дадлагуудыг тус тус зохион байгуулсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон олон улсын цэргийн алба хаагчдын хамтын гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлэх, цэргийн хамтын ажиллагаа-итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сургалт, дадлагууд болсон.

Монгол Улсын хэмжээнд 4 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Бүх Ард Түмний 14 дүгээр их наадамд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид спортын 18 төрлөөр  оролцож, нийт 83 алт, 52 мөнгө, 30 хүрэл медалийг хүртэж байгууллагын нэгдсэн дүнгээр өвлийн болон зуны төрлүүдэд тэргүүн байрыг эзэлсэн. Өмнөх спортын их наадмуудад үзүүлсэн амжилтуудаас ахисан амжилттайгаар 12 дахь удаагаа тэргүүлсэн өндөр амжилтыг гаргасан.

Байлдааны дүрэм /БД1-100/, /БД 2-100/, “Цэргийн тактикийн таних тэмдэг, тэмдэглэгээ, тэдгээрийг хэрэглэх заавар”, “Сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулах заавар” /байлдааны цагт, тайван цагт/, “Сэтгэл зүйн хангалтыг шалгаж, үнэлэх заавар”, “Зэвсэгт хүчний нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”, “Цэргийн хөгжмийн албаны дүрэм”, “Цэргийн сургалт, бэлтгэлийн дүнгийн программ”, “Цахим шалгалтын программ”, “Цэргийн мэргэжлийн зэргийн программ”-ыг тус тус шинээр боловсруулан үйл ажиллагаандаа  нэвтрүүлсэн нь Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлсэн, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлсэн ажил болсон.

           2016 онд зохион байгуулж явуулах  олон  улсын хамтарсан сургалт дадлагын хүрээнд АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлалын сургагч нартай хамтран “ J, S-ийн систем дэх  төлөвлөлтийн ахлагчийн үүрэг” сэдэвт  сургалтыг  2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэг  сарын хугацаатайгаар Ахлагчийн сургуулийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсан

           2016 онд АНУ-ын сургагч нартай хамтран зохион байгуулж явуулах “Golden steppe” ахлагчийг  хөгжүүлэх сургалтыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явуулсан.

Зэвсэгт хүчний “Алдар спорт хорооноос хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр Pио-2016  зуны олипмийн наадамд 11 тамирчин оролцож, чөлөөт бөхийн тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин ахмад Г.Мандахнаран, Монголын таеквондогийн спортын түүхэнд анхны эрхийг  авсан олон улсын хэмжээний мастер П.Тэмүүжин нар шагналт 5 дугаар байр, Хүндийн өргөлтийн тамирчин олон улсын хэмжээний мастер ахлагч М.Анхцэцэг Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпийн 8 дугаар байрт шалгарсан амжилтуудыг үзүүлсэн байна.

БНСУ-ын Батлан хамгаалахын яам болон Жёосаннам мужийн захиргаанаас  хамтран 2016 онд Цэргийн  үлээвэр найрал хөгжим болон хүндэт харуулын наадам-2016-д Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн  хамт олон оролцсон.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017