ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН 2017 ОНЫ ТҮҮХ

2018 оны 01 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу Бүх Цэргийн Их Хар Сүлдний цэнгүүлэх тайллагыг 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Агуйт уулын районд зохион байгуулсан.

Монгол Улсын ”Төрийн далбааны өдөр” болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчид хүндэтгэл үзүүлэх ажиллагааны үед Улаанбаатар цэргийн хүрээний ёслолын жагсаалын бэлтгэлийг зохион байгуулж, ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 2500 гаруй алба хаагч оролцлоо.

Зэвсэгт хүчний Жанжин штаб цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болж, бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар "Сүхбаатарын одон"-гоор шагнагдсан.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Батлан хамгаалахын Төв архиваас ЗХЖШ-ын албан хэрэг хөтлөлт, архив, баримтын хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт явуулахад албан хэрэг хөтлөлтийн ажил 94 оноогоор А, архивын ажил 96 оноогоор А үнэлгээтэй үнэлэгдсэн.

DAWA” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафоны тэмцээнд Зэвсэгт хүчний 032, 084, 089, 150, 310, 311, 350 дугаар ангиудаас 23 баг тамирчдын бэлтгэлийг ханган, оролцуулж 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтыг гаргасан. Түүнчлэн БНХАУ-ын Бээжин хотноо хөнгөн атлетикийн 6 төрлөөр зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд 41 орны 6000 гаруй тамирчдаас Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тамирчин ахмад Ю.Туяа 5000 метрийн зайд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

   Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Тусгай хүчний цэргийн багтай хамтарсан “Баланс Мэжик-2017” хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тусгай хүчний сургалтын төвийн байрлалд зохион байгуулсан. Энэ удаагийн хамтарсан хээрийн сургуульд АНУ-ын Армийн Тусгай хүчний 3 салбараас 36 ЦАХ, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот хүч, хэрэгсэл, Зэвсэгт хүчний 4 анги, байгууллагын нийт 99 ЦАХ хамрагдаж мэдлэг, дадлага, ур чадвараа ахиулсан. Энэ удаагийн сургалт, дадлагаар 1990 оноос хойш анх удаа АНУ-ын тактикийн тээврийн С-130 буюу хурдан онгоцноос манай цэргийн алба хаагчид шүхрээр бууснаараа онцлог байлаа.

  Хааны эрэлд-2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг явуулах бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөөх санаачилга” хөтөлбөртэй хамтран 4 удаагийн төлөвлөлтийн шатны хурлыг тус тус амжилттай зохион байгуулсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр, 2006 оноос олон улсын сургалт, дадлага хэлбэрээр өргөжүүлэн 2017 онд 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулж, манай Зэвсэгт хүчнээс 999, гадаадын 436, нийт 26 орны 1435 цэргийн алба хаагч, энгийн ажилтнууд тус тус оролцож энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017