ЗЭВСЭГТ ХҮЧИН ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЬАСТНУУД НЭГЭН ТАЙЗНАА...

2018 оны 01 сарын 26

 “Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастнуудын нэгдсэн тоглолт” өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Монгол бөхийн өргөөнд үзэгч олноо баясгалаа.

Энэ удаагийн Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастан хамт олон” шалгаруулах урлагийн наадам 3 үе шаттай явагдаж Зэвсэгт хүчний 40 орчим анги, байгууллагын 3500 орчим цэргийн алба хаагч урлагийн 6 төрлөөр өрсөлдөн, эндээс шалгарсан 150 гаруй уран сайханчдын өргөн бүрэлдэхүүн тус тоглолтод оролцсон бөгөөд “Шилдэг гоцлол дуучин”, “Шилдэг гоцлол хөгжимчин”, “Шилдэг морин хуурч”, “Шилдэг гоцлол бүжигчин”, “Шилдэг уран уншигч”, “Шилдэг язгуур урлагийн үзүүлбэр”, “Шилдэг гоц үзүүлбэр, “Шилдэг найрал дууны хамтлаг, “Шилдэг хөгжмийн хамтлаг”, “Шилдэг бүжгийн хамтлаг” болон тэргүүн, дэд, гуравдугаар байр, тусгай байрын ангиудын шагналыг гардуулан өглөө.  

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1058

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017