ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2018 оны 02 сарын 28

Канад Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа” Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн 13 орны 50 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа уг дамжаанд олон улсын энхийг дэмжих ажиллагаа болон бусад цэргийн ажиллагааны штабт ажиллаж үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх юм. 
Сургалтыг Канадын Зэвсэгт хүчний 10 гаруй сургагч багш удирдан явуулж байна. Аливаа цэргийн ажиллагааг амжилттай зохион байгуулах үндэс болсон ажиллагааны төлөвлөлтөд голлох үүрэгтэй оролцох иргэн-цэргийн харилцааны офицеруудыг өндөр түвшинд бэлтгэх, хөтөлбөрт хамрагдан оролцож байгаа орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор энэ удаагийн сургалт явагдаж байгаагаараа онцлог юм. 
Канад Улсын Засгийн газрын “Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ын хүрээнд анх 2016 онд “Олон нийттэй харилцах” сэдвээр олон улсын сургалтыг манай оронд зохион байгуулсан нь ихээхэн үр өгөөжтэй болсон бөгөөд дараа дараагийн сургалтуудыг зохион байгуулах үндсийг бүрдүүлж өгсөн юм. Уг дамжаа нь 2018 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд явагдана.


Сүүлд нэмэгдсэн
МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

ШИНЭ ОФИЦЕРУУДЫГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ, САЛБАРТ ТОМИЛЛОО

2019 оны 09 сарын 09

Б.СЭРГЭЛЭН: МОНГОЛ УЛСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ГАР БИЕ ОРОЛЦОЖ БУЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДДАА СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХӨӨР ЭНЭ АЖЛЫГ САНААЧИЛСАН

2019 оны 09 сарын 05

Ж.ГҮРРАГЧАА: ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ ОЙ БОЛ БИД БҮГДИЙН ХАМТЫН БАЯР

2019 оны 09 сарын 03

ЭХ ОРОН, ЭР ЦЭРЭГ, ТУСГААР ТОГТНОЛ САЛШГҮЙ АМИН ХОЛБООТОЙ

2019 оны 09 сарын 03

ЦЭРЭГ ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ѲГѲХ ХУГАЦААГ СУНГАЖ БУЙГ МЭДЭГДЛЭЭ

2019 оны 09 сарын 03

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019