ОХУ-ЫН ДОРНОДЫН ЦЭРГИЙН ТОЙРГИЙН КОМАНДЛАГЧ АЙЛЧИЛЛАА

2019 оны 06 сарын 14

     Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын урилгаар ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн Командлагч дэслэгч генерал Г.В.Жидко, штабын орлогч дарга, хошууч генерал А.Н.Галанов, хурандаа А.П.Литвиненко болон албаны хүмүүс Монгол Улсад энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд айлчилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд 06 дугаар сарын 12-нд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал А.Ганбат албаны бие бүрэлдэхүүн угтан авч хүндэтгэл үзүүлсэн төдийгүй УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч,  дэслэгч генерал Г.В.Жидког хүлээн авч уулзлаа.

     Манай хоёр орны цэргийн харилцаа  амжилттай хөгжиж байгаа бөгөөд үүнд оросын цэргийн удирдлага ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд талархаж буйгаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

    Тэрээр “Энэ харилцаанд манай зэвсэгт хүчний ОХУ-ын бүс нутгийн цэргийн захиргааны нэгж болох цэргийн тойрогтой тогтоосон хамтын ажиллагаа чухал байр эзэлдэг. Бид өнгөрсөн  зууны 30-аад оноос тэр үеийн Өвөрбайгалийн цэргийн тойрогтой, хожим нь Сибирийн цэргийн тойрогтой харилцаж байсан уламжлалтай. ОХУ-ын Зэвсэг хүчний зүгээс үзүүлж буй цэрэг-техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд манай зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хамгийн тодорхой арга хэмжээнүүдийг дээр дурьдсан цэргийн тойргуудтай хэрэгжүүлж байсан. Цаашид ч хамтын ажиллагаа тийм арга барилаар,тодорхой үр дүнтэй хөгжинө гэж найдаж байна. Бид цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай урт хугацааны хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрт тусгасан хамтын ажиллагааны чиглэлүүд дотор манай Зэвсэгт хүчин, танай тойргийн хамтын ажиллагааны тухай тодорхой туссаныг хэрэгжүүлж жил бүрийн  төлөвлөгөөтэй ажиллах нь үр дүнтэй” гэж  үзэж буйгаа илэрхийллээ.

    Мөн Командлагч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж  буй, Монгол улсын хүчний удирдлагатай хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа нь их ач холбогдолтой нэгэн шинэ хуудас болж байна гэдгийг талууд тэмдэглэсэн байна. Дэслэгч генерал Жидко тэргүүтэй зочид төлөөлөгчид 2 орны олон жилийн хамтын нөхөрлөлийг түүхийн баялаг үзмэрүүдээрээ илэрхийлж ирсэн  Монгол цэргийн музейг үзэж сонирхон, ОХУ-ын 4 удаагийн баатар, МУ-ын баатар Г.К.Жуковын  хөшөөнөө цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019